Өдөр бүрийн хоол /2025.05.01/

Саулын амь насыг хамгаалсан Давид

1Самуел 24:1-22

“Тэр Эзэний тосолсон хүн тул түүний эсрэг гараа сунгасан ийм хэрэг надаас хол байг.”(6б)

1. Ёховагийн тослосон хүнийг хамгаалсан Давид (1-10)
Саул олон мянган хүний дундаас ч гэсэн зөвхөн Давидыг л олж алах гэв. Харин Давидад түүний эсрэг өчүүхэн ч үзэн ядах сэтгэл, өс хонзон байгаагүй. Харин ч эсрэгээр Саулыг нандинд тооцон амийг нь хамгаалсан. Тэр ингэж чадсаны нууц нь юунд байна вэ? Саул Давидыг эрэн явж байхдаа хөлөө амраах агуйд оров. Энэ үед тэнд нуугдаж байсан Давидад Саулаас өс хонзонгоо авах сайхан боломж гарчээ. Гэвч Давид Саулын зөвхөн дээлийн хормойг сэмхэн тасалж авчээ. Гэсэн ч тэр санаа зовж байв. Энэ нь Ёховагийн тослосон хүнийг хороох нь Бурханы хориглосон зүйл гэдгийг мэдэж байснийх юм. Давид Бурхан Саулын талд биш, өөрийнх нь талд зогсоно гэдгийг сайн мэдэж байв. Уг нь Давид өөрөө ч бас Бурханаар тослуулсан хүн билээ. Түүнд Саулыг алах шалтгаан, эрх ч байсан. Гэвч тэр Бурханы тослосон хүн гэсэн ганцхан шалтгаанаар Саулыг хүндэлж амийг нь нандинд тооцсон юм.

2. Саулыг Бурханы шийтгэлд даатгасан Давид (11-22)
Давид ямар ч гэм буруугүй, хилс хэлмэгдэж зугтааж байсан боловч Саулыг огт хороох гээгүй. Энэ нь тэрээр Бурхан л Саулыг шийтгэнэ гэдэгт итгэсэн учраас юм. Хэрэв тэр Саулын амийг хороовол муу нь муу хүнээс л гардаг гэдгийн адил, өөрөө ч Саултай адилхан болох байв. Давид Бурханы шийтгэлд итгэн Түүнд бүхнийг даатгажээ.

Гуйлт: Эзэн минь! Давид шиг Бурханыг хүндэлснээр Таны сонгосон хүмүүсийг нандинаар тооцон, даруу сэтгэлээр үйлчилж чадахад минь туслаач!

Нэг үг: Бурханаас эмээн хүндэтгэдэг итгэл

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол/2025.04.30/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.02/