НЭГЭН ХҮҮХЭД
Исаиа 9:1-7
“Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн жонон гэж дуудна.(6)
1. Их гэрэл Есүс (1-5)
Зөнч Исаиа хожим мэндлэх Мессиаг хэн болохыг зөгнөжээ. Есүсийг мэндлэхээс өмнө Зебулун болон Нафталийн нутаг нь ад үзэгддэг газар байв. Галил нуурын эргэн тойрны газар ч мөн харь үндэстнүүдийн Галил хэмээн доромжлогддог байв. Гэвч харанхуйд байсан хүмүүс их гэрлийг үзэв. Яагаад гэвэл их гэрэл болсон Есүс тэр газар нутагт голдуу ажиллаж, амьдарсан юм. Есүс сайн мэдээний ажлаа ихэвчлэн Галил нутагт хийсэн бөгөөд шавь нар нь ч Галилынх байв. Бид ч мөн харанхуйд байсан. Харин нарны гэрэл мэт Есүсээр дамжуулан гэрэл гэгээтэй, хүсэл найдвартай шинэ амьдралаар амьдрах болсон.
2. Хүүхэд болж ирсэн Есүс (6-7)
Мессиагаар төрөх хүүхэд нь уг чанартаа ямар хүн бэ гэдгийг зөнч Исаиа хэлж байна. “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.”(6) Хүүхдийн нэрээр дамжуулан Түүнийг хожим хэн болох вэ гэдгийг сайн мэдэж болно. Есүс бол Гайхамшигт зөвлөгч юм. Төгс бүрэн Хүчит Бурхан юм. Мөнхийн Эцэг, Энх тайвны хаан юм. Есүс бүх хүнд бүх юм нь болно. Бид ийм Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрвөл бүх амьдралын асуудал маань шийдэгдэх юм.
Гуйлт: Эзэн минь! Хүүхэд болж энэ дэлхийд ирсэнд тань талархаж байна. Бүх асуудлыг шийдэж өгдөг Есүсийн өмнө би очиж байна.
Нэг үг: ”Нэгэн хүүхэд нь Хүчит Бурхан”