ДАВИДЫН УДАМ ЕСҮС
2Самуeл 7:1-17
“Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.”(13)
1. Би чамд агуу нэр өгнө. (1-11а)
Эзэн эргэн тойрны бүх дайснуудыг нь устгасан учир Давид хаан амар тайван амьдрах болов. Энэ үедээ тэрээр Бурханы авдар өчүүхэн майханд байхад өөрөө тансаг өргөөнд амар тайван амьдарч байгаадаа санаа зовж, Бурханд зориулсан өргөө барихыг хүсэх болжээ. Бурхан ариун өргөө барих гэсэн Давидын чин сэтгэлийг хүлээн авч, түүний нэрийг агуу их болгоно гэж амлав.(9)
2. Түүний хаанчлалыг бат тогтооно. (11б-17)
Бурхан Давидад ийн хэлж байна. “Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно. Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.” Энэ амлалт нь эхлээд Соломон хаанаар дамжуулан биелэгджээ. Харин Соломон хаан мөнх амьдрахгүй учраас хожим Давидын удмаас төрөх Мессиагаар биелэгдэх юм. Есүс Давидын үр удам болж энэ дэлхийд ирсэн. Тийм ч учраас хүмүүс Есүсийг “Давидын хүү Есүс ээ” гэж дууддаг байв. (Марк 10:47)
Давид цаг ямагт Бурханаар удирдуулан амьдарсан тул Бурханы сэтгэлд нийцсэн хүн болсон бөгөөд түүний хаанчлал нь Мессиа хаант улсын загвар болжээ. Есүс ч мөн Давид шиг шударга ёс, үнэн зөвөөр хүмүүсийг захирдаг мөнхийн хаан билээ.
Гуйлт: Эзэн минь! Давидын үр удам болж энэ дэлхийд ирсэнд тань баярлалаа. Та миний мөнхийн хаан болж, намайг шударга ёс, үнэн зөвөөр захираач.
Нэг үг: “Давид мэт хаан Есүс”