2025 оны Христмасын ӨБХ (12.18)

Абрахам ба Давидын удам Есүс

Матай 1:1-17

“Абрахамын удам, Давидын удам Есүс Христийн угийн бичиг.”(1)

1. Амлагдсан Аврагч Есүс Христ (1)

Есүс бол Абрахам ба Давидын үр удам, библи дээр амлагдсан Аврагч юм. Бурхан Абрахамд түүний удмаас Аврагч мэндэлнэ гэж амласан, (Эхлэл 22:17,18) мөн Давидад энэ тухай илүү тодорхой хэлсэн байдаг. (Самуел 7:12,13) Тэд бол хуучин гэрээний үеийн Иудейн хааны ургийн 2 багана нь байсан бөгөөд итгэл ба дуулгавартай байдлаар Бурханыг баярлуулсан хүмүүс юм. Иймээс Есүс нь Бурханд бат итгэн дуулгавартай дагадаг гэр бүл ба хааны ургаас мэндэлжээ. Юуны өмнө Есүс бол Бурханы амласан Аврагч билээ.

2. Хайр ивээл, энэрлийн Эзэн Есүс Христ (2-17)

Есүсийн ургийн бичигт 4 эмэгтэйг онцлон бичсэн байдаг. Тэдгээрээс Рахаб, Рут 2 нь харь үндэстэн, мөн Тамар, Рахаб Уриагийн эхнэр Батшеба нар бол ёс суртахууны хувьд үл нийцэх эмэгтэйчүүд юм. Тиймээс тэд ариун Есүс Христийн ургийн бичигт бичигдэж үл болох хүмүүс юм шиг санагдаж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтнийг аврах авралын түүхэндээ хэрэглэх хүмүүсийг өөрийн бүрэн эрх мэдлээрээ сонгодог бөгөөд ямар нэг болзол тавьдаггүй. Нийгэмд эзлэх байр суурь, зан чанар, ёс суртахууны үйлдлээс илүү хувь хүний итгэл ба зүрх сэтгэлийг л гол болгодог юм. Бурхан хайр энэрлээр дүүрэн байдаг учраас хүн ямар ч гэмтэй байсан ч Өөрт нь итгэж ирвэл түүнийг авардаг бөгөөд Бурханд нандинаар хэрэглэгдэх амьдралыг өгдөг. Үүнтэй адил Есүсийн ургийн бичиг нь хайр энэрлийн түүх бөгөөд Есүс бол хайр энэрлээр бялхсан Аврагч гэдгийг хэлж өгдөг юм.

Гуйлт: Амлагдсан Аврагчаар дамжуулан хайр энэрлийн түүхээ эхэлсэнд тань талархаж байна. Энэ мөчид би Есүсийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч байна.

Нэг үг: Энэрэл ба хайрын Аврагч

 

өмнөх нийтлэл2025 оны Христмасын ӨБХ (12.17)
Дараагийн нийтлэл2025 оны Христмасын ӨБХ (12.19)