2025 оны Христмасын 3-р хичээл (12.21)

Авралын эвэр, Дорнын гэгээ Есүс

Лук 1:57-80
Гол эшлэл 1:69
1. Иоханы нэрийг өгөхөд ямар зөрчилдөөн гарсан бэ(57-61)? Гэсэн ч Захариа Елизабет хоёр Бурханы хүслийг хэрхэн дуулгавартай дагасан бэ(62,63)? Тэгэхэд Захариад юу тохиолдсон ба үүнийг харсан хүмүүс юу бодох болсон бэ(64-66)?
2. Ариун Сүнсээр дүүрсэн Захариа Бурханыг магтан дуулсан шалтгаан нь юу вэ(67-69)? Золилтыг гүйцээсэн гэдэг нь ямар утгатай вэ?
3. Авралын эвэр нь хэнийг заах ба Түүний хийх ажил нь юу вэ(70,71, Дуулал 132:17, 1 Самуел 2:10, Лук 11:20-22)? Бурхан биднийг яагаад аварсан ба зорилго нь юу вэ(72-75)?
4. Баптист Иохан хэн гэж дуудагдах ба түүний үүрэг нь юу вэ(76,77)? Түүний тунхаглах авралын онцлог нь юу вэ?
5. Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөр бидэнд юу айлчлан ирэх вэ(78)? Дорнын гэгээ мэт Есүс ирэхэд харанхуй ба үхлийн сүүдэрт суугсад хэрхэн өөрчлөгдөх вэ(79, Малахи 4:2)? Баптист Иохан хэрхэн өсөж, Эзэний замыг бэлдэхийн тулд хаана амьдарсан бэ?

өмнөх нийтлэл2025 оны Христмасын 2-р номлол (12.14) Н. Ариунболд хн
Дараагийн нийтлэл2025 оны Христмасын ӨБХ (12.16)