Хараагүй хүнийг эдгээсэн Есүс
Лук 18:28-43
Гол эшлэл 18:42
1. Бүхнээ орхиод дагасан Петр ба шавь нарт Есүс ямар ерөөлийг амласан бэ (28-30)?
2. Есүс Йерусалимд Өөрт нь юу тохиолдоно гэж урьдчилан хэлсэн бэ (31-33)? Шавь нар яагаад энэ үгсээс юуг ч ойлгоогүй вэ (34)?
3. Иериход ирэхэд нэгэн хараагүй хүн Есүсийн өнгөрөн явж байгааг яаж мэдсэн бэ (35-37)? Тэгэхэд тэрээр юу гэж хашхирсан ба тэр Есүсийг хэн гэж итгэсэн бэ (38)? Гэвч түүнд ямар саад бэрхшээл тулгарсан ба үүнийг хэрхэн даван дийлсэн бэ (39)?
4. Харин Есүс түүнийг авчруулан юуг асуусан бэ (40, 41)? Түүний хариултаас Есүс юуг харж, түүнийг хэрхэн ерөөсөн бэ (42, 43)?