Өдөр бүрийн хоол /2025.11.24/

Би явна

Эхлэл 24:50-58

“Чи энэ хүнтэй хамт явах уу?” гэж асуусанд тэрээр “Би явна” хэмээн хариулжээ”(58)

1. Эзэнээс заяагддаг учраас (50-53)
Абрахамын зарцын гэрчлэлийг сайн сонссон Лабан, Бетуел хоёр “Энэ нь Эзэнээс заяагддаг учраас бид чамд сайн муу алин болохыг хэлж чадахгүй” гэж хариулав. Тэд Ребекагийн эцэг, ахын хувьд өөрсдийн бодлоор гэрлүүлмээр байсан байж ч магадгүй. Харин одоо Абрахамын зарцаар дамжуулан бүх юм Бурханы тааллаар гэдгийг ухаарав. Тэгээд Бурханы удирдлагыг эсэргүүцэн, дураараа шийдэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэд Ребекагийн амьдралыг шийдэх гэлгүй, харин Бурханд даатгав.

2. Би явна. (54-58)
Лабан, Бетуел хоёр Ребекаг Бурханд даатгахаар шийдсэн боловч ядаж 10 хоног хамт байлгаач гэж хүсэв. Харин зарц авсан үүрэгтэй учир шууд авч явна гэжээ. Одоо Ребекагийн шийдвэр л үлдэв. Харин тэр “Би явна” гэж шууд хариулав. Тэр Исаакыг өрийн нөхрөөр шууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бурханы таалал байгаа бол юуг ч гэсэн хийх итгэлтэй шийдэмгий хүн байв. Бурхан Өөрт нь итгэж бүхнийг даатгаж чаддаг хүмүүсийг Авралын ажилдаа нандинаар хэрэглэнэ.

Залбирал: Эзэн минь! Надад итгэл байхгүй учир “Би явна” гэж хариулж чадахгүйдээ гэмшиж байна. Намайг шийдэмгий хүнээр өөрчилж өгөөч!

Нэг үг: Итгэлээр явна

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.22/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 44-р номлол (11.30)