Түм буман хүний эх, Ребека
Эхлэл 24:59-67
“Охин дүү минь, Түм буман хүний эх болох болтугай” (60)
1. Түм бурман хүний эх Ребека (59,60)
Ребекагийн гэрийнхэн түүний шийдвэрийг хүндлэн, ивээж өгөв. “Охин дүү минь, Чи мянга түмэн хүний эх болох болтугай! Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! (60) Тэд Ребекагийн хожим мянга түмэн хүний эх болох хүсэл мөрөөдлийг харсан бөгөөд түүний үр удмаас Христ төрөхийг хүсэн найджээ. Мянга түмэн хүний эх гэдэг нь тоолшгүй олон хүнийг тээж өсгөх хүнийг хэлж байна. Нэг хүнийг өсгөнө гэхэд ч тухайн хүний талаар гүнзгий ойлголт ба хайр, тэвчээр шаардагддаг. Сул тал алдааг нь тэвчин туслах хэрэгтэй бөгөөд давуу чанар, авьяас билгийг нь бадруулах хэрэгтэй юм. Юуны өмнө түүнийг Бурханы хүнээр өөрчлөгдөх хүртэл зарлиг ба гуйлтаар тэжээж өсгөх хэрэгтэй. Тэгвэл мянга түмэн хүнийг өсгөнө гэвэл яах бол? Ребека мянга түмэн хүний эх болж өөрийн нөхөр Исаакт итгэлээр туслан, мөн хүү Иакооваа итгэлийн хүнээр өсгөжээ.
2. Ребекаг угтсан Исаак (61-67)
Ребека Абрахамын зарцыг даган Исаакийн байгаа газар руу явав. Исаак нар шингэх үед хээр талд бясалгал хийж байхдаа тэднийг угтав. Зарцаас бүхнийг сонссон Исаак Ребекаг эхнэрээ болгон, хайрлан дурлажээ. (67) Исаак Ребекагийн тухай сайн мэдэхгүй байсан боловч Бурхан түүнийг удирдсан гэдгийг сонсоод маш их хайрлажээ.
Залбирал: Эзэн минь! Энэ цаг үеийн эмэгтэйчүүд хоосон мөрөөдөлд автагдсан хэрэгцээгүй хүн биш, харин олон хүнийг тээж, тэжээж өсгөдөг эхчүүд болохыг гуйж байна.
Нэг үг: “ Түм буман хүний эх “