Өдөр бүрийн хоол/2025.04.30/

Бурханд түшиглэхэд нь тусалсан Ионатан

1Самуел 23:15-29

“Бурханы дотор Давидыг зоригжуулав.”(16)

1. Итгэлд нь тусалсан Ионатан (15-18)
Энэ зарлигт хэцүү бэрхшээлтэй үед нь Давидад тусалсан Ионатаны нөхөрлөл ба итгэлийн тухай гарч байна. Давид Саулаас зугтаан Зифийн цөлийн ой модонд нуугдаж байв. Энэ үед Ионатан хэрхэн тусалсан бэ? Тэр Давидын нуугдсан газарт нь очиж Бурханд бат түшиглэхэд нь тусалж зоригжуулжээ. Ионатан Давидад “Бүү айгтун. Учир нь миний Эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно” гэжээ. Ионатан Давидын жинхэнэ үнэнч найз нь байв. Бид хэцүү байдлын дунд байгаа найздаа яаж туслах вэ? гэдгийг мэдэхгүй үе олон гардаг. Хүнд тусалдаг ч хүний хайраар эсвэл, мөнгөөр туслах нь амархан байдаг. Харин хүн эсвэл мөнгөнд түшиглэхээс илүү Бурханд түшиглэхэд нь туслах нь хамгийн сайн зөв арга юм.

2. Давидыг хамгаалсан Бурхан (19-29)
Зифчүүд улс төр, нийгмийн идэвхи сайтай хүмүүс байв. Тэд Саулын анхаарлыг татахын тулд хэцүү зовлонгийн дунд байсан Давидын тухай нууцаар мэдүүлжээ. Зифчүүд өөрсдийгөө аврахын тулд муу муухай зүйлийг санаа зоволгүйгээр үйлдэв. Тэдний үгийг сонссон Саул Маоны цөл рүү явж, Давидад нэг уул хүрэхтэй үгүйтэй зайд ойртжээ. Давидын амь нас нь хутганы ирэн дээр болов. Гэтэл Бурхан филистчүүдийг босгон Саулыг саатуулав. Бурхан бол хамгийн найдвартай хамгаалагч бөгөөд Бурхантай хамт байдаг хүнийг хэн ч хороож чадахгүй юм.

Гуйлт: Эзэн минь, хэцүү зовлонгийн дунд байгаа хүнийг ч гэсэн Бурханд түшиглэхэд нь тусалж, Бурханд итгүүлж чадах итгэлийг надад өгөөч!

Нэг үг: Итгэлд нь тусалдаг найз

өмнөх нийтлэл2025 оны ХБК-н 3-р номлол (04.27) Ш.Бумбаяр хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.01/