Закхайг дуудсан ЕСҮС
Лук 19:1-10
Гол эшлэл 19:10
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.”
Өнөөдрийн номлолоор татвар хураагч Закхайг хайж олоод түүнд авралыг өгч байгаа Есүсийн талаар гайхамшигтай түүхийг өгүүлэх болно. Закхай бол татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн байсан боловч алдагдсан нэгэн байсан юм. Закхай зөвхөн өөрийгөө хайрлан мөнгийг шүтэн хүний мөсгүй болсон нэгэн юм. Ийм түүнийг хайж ирэн түүнд Бурханы авралын баяр хөөрийг бэлэглэсэн Есүсийн тухай хамтдаа суралцацгаая. Өнөөдрийн үгээр дамжуулан алдагдсан нэгнийг хайж ирдэг Есүсийг таньж мэдэн түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн аваасай хэмээн хүсэн гуйж байна.
1.Инжир модонд авиран гарсан Закхай (1-4)
Есүс бол хүн төрөлхтний аврал Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө Иерусалим хот руу явж байсан. 1-р эшлэлийг үзээрэй Есүс Иерихог дайрч өнгөрөв. Иерихо хот нь Иерусалимээс зүүн хойд зүгт 27км зайнд Иорданы хөндийд байрладаг байсан бөгөөд зам тээврийн гол цэг худалдаа наймаа хөгжсөн том хот байлаа. 2-р эшлэлийг үзээрэй. Энд татвар хураагчдын ахлагч Закхай гэдэг баян хүн байсан. Закхай гэдэг нэр нь цэвэр ариун мөн шударга зөвт гэсэн утгатай. Эцэг эх нь түүнд ийм нэр хайрлахдаа нэр шигээ нэгэн болоосой гэсэн дээ өгсөн байх. Гэсэн ч Закхай тийм хүн байсангүй харин ч нэрнийхээ утганаас тэс өөр хүн байв. Ядуу зүдүү өсөж том болсон тэрээр мөнгийг эрх мэдэл хүч чадал аз жаргалын үндэс мэтээр санаж шуналтай хүн болсон мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй тийм л нэгэн. Тэрээр бусдын хараалыг идэн ад үзэгдэн байж сайн татвар хураагч болж чадсан. Тэр үеийн Израйльчууд Ромын колончлолд ядуу тарчиг өвчтэй муу сүнсэнд баригдсан зовлонгоор дүүрэн амьдарч байсан. Эндээс харвал тэр цаг үед амьдрахад хичнээн хүнд үе байсныг харуулж байна. Харин ийм нөхцөлд Закхай хэзээ ч бууж өгч цөхрөөгүй. Өөрийг нь дарж байсан нөхцөл байдалтай тэмцэж эдийн засаг хямарсан нийгэмд ч тэр амьдрахын тулд цус хөлс нулимсаа дуслуулан амьдарсаар эцэст нь хүний үнэргүй харгис нэгэн болсон. Мөн биеэр жижиг тул бусдад амархан дээрэлхүүлдэг байсан тэрээр хэн ч өөрийг дээрэлхэж чадахааргүй эрх мэдэлтэй болохыг хүссэн. Өөрийн хүссэн зүйл болох мөнгийг олж авсан тэрээр аз жаргалтай болсон болов уу. Үгүй ээ харин ч бүр их зовлон ганцаардал түүнийг угтаж авсан. Ийм тэр нэг өдөр Есүс Иерихог дайран өнгөрөх тухай мэдээг сонссон. 3а-г хараарай. Тэрээр Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан. Үнэхээр зүх сэтгэлээсээ хүссэн сүнсний хүсэл байсан юм. Тэрээр Есүсийн талаар гэмтнүүд болон татвар хураагчдыг хүлээн авч хамт хоололсон гэдгийг сонссон байх. Ямар ч гэмтэй хүнийг гэмшээд Есүс дээр ирвэл түүнийг хүлээн авч өршөөж агуу их хайраараа хайрлан гэмийг нь уучилдаг гэдгийг нь сонссон. Есүстэй уулзах нь түүний цорын ганц найдвар байсан. Тэгснээр өөрийнхөө гэмийг бүгдийг улааж гэмийн уучлалыг авахыг хүссэн. Гэтэл тэр Есүстэй уулзахын тулд давж гарах гадна ба дотно олон саад байсан. Есүсийг харахыг хүссэн ч өөрөөс нь өндөр хүмүүс урдуур нь байсан. Намханаас болж нөгөө л муу хувь заяагаа бодон цөхрөлд орох байв. Гэвч тэр бууж өгөлгүй ямар нэг аргаар Есүстэй уулзахыг хүссэн. Тэр эргэн тойрноо хартал нэгэн инжир мод харагдаж гэсэн ч түүн дээр гарах нь ч амар зүйл байгаагүй. Гэвч Есүстэй уулзах нь түүний туйлийн хүсэл байсан тул тэр эдгээр саадуудыг давж гарч чадсан. 4-р эшлэлийг үзээрэй “Тэгээд тэр түрүүлэн гүйж Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа.” Есүстэй уулзах хүсэл тэмүүлэл ямар чухал болохыг эндээс харж болно. Есүстэй уулзах нь тийм ч амар зүйл биш бидний эргэн тойрондох хүмүүсээр дамжуулан саад бэрхшээл ирдэг гэсэн ч бууж өгөлгүй Закхай шиг сүнсний тэмцэлтэй амьдрах хэрэгтэй. Есүс замд явж байгаад инжир модон дээр сууж буй Закхайг харав. 5-р зүйлийг үзвэл. Есүс тэнд хүрч ирээд дээш харж түүнд: –Закхай хурдал буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Есүс Закхайг мэддэг байсан бөгөөд тэр олон хүн дундаас өөрийн гэм нүгэлтэй амьдарлаас салахыг хүсэж буй Закхайг харан түүнлүү явж очин нэрээр нь дуудсан. Өмнө нь огт уулзаж байгаагүй атлаа түүний нэрийг мэдэж байсан. Тэр Сайн хоньчин учраас мянган хонь дундаас зөвхөн өөрийн хонийг таньж очин гэмийн боол болсон түүнийг чөлөөлсөн. Есүс Закхайн гэрт хонохыг хүссэн бусдад ад үзэгдэн ганцаардан шаналдгийг сайн мэдэх тэрээр энэ зовлон нь арилгаж түүнийг гэмээс нь чөлөөлөхийг хүсэж хамт явна гэдгээ хэлсэн. Эндээс Хүний хүү нь гэмтэй сүнсний хувьд сул дорой хүмүүсийн төлөө ирснийг харж байна. Бидний эргэн тойронд Закхай шиг асуудалтай хүмүүс маш их байгаа. Эд баялаг бүхий л зүйл байгаа юм шиг боловч үнэн хэрэгтэй юу ч үгүй мэт айдас түгшүүр ганцаардал дунд төөрөн будилах хүмүүс олон. Яг л алдагдсан нэгэн шиг юу өөрт нь дутуу байгааг мэдэхгүй. Ийм л өөрийн хонь дээр Сайн хоньчин очин аварч амьтай амьдралыг өгсөн. Есүсийн өгөх амийг хүлээж авахыг хүсэн гуйж байна.
2. Закхайгийн гэмшил (6-10)
Закхай ийм Есүсийн урилгад ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? 6-р зүйлийг үзвэл “Тэр хурдлан бууж түүнийг баяртайгаар хүлээн авав.” Закхай Есүсийн үгийг сонсоод баярлан бууж ирсэн. Тэр өөрийг нь сонгон дуудна гэж ч зүүдлээ ч үгүй байсан. Тэр чин сэтгэлээсээ баярлаж хөл нь газарт хүрэхгүй хөөрөн олон дунд дуулж бүжиглэмээр болсон. Тэрний нүднээс баярын нулимс урсаж байв. Эндээс бид бүхэн биднийг сонгон дуудсан Есүсийг баяртайгаар хүлээж авахыг сурч болно. 7-р зүйлийг харвал “Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа ” Тэнд байсан хүмүүс Есүсийн зүрх сэтгэлийг ойлгоогүй. Есүсийн тэр гүн гүнзгий өргөн уудам хайрыг мэдрээгүй. Тэд зөвхөн гаднах байдлыг хараад Закхайг хүлээн зөвшөөрсөн Есүсийн шүүж байсан. Бас зарим хүмүүс нь Закхайд атаархсан байх. Чамд муу санаж явдаггүй хүмүүс байдаг ч гэсэн өөрөөс нь илүү эсвэл чамайг сайн явж байгааг харж чаддаггүй хүмүүс маш олон байдаг. Ийм тэднийг огт харалгүй Закхай зөвхөн Есүсийг харж түүнийг гэрлүүгээ дагуулан явав. 8-р зүйлийг үзээрэй. “Закхай зогсоод Эзэнд: -Хараач Эзээн. Би өөрийнхөө хөрөнгөний хагасыг ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд.” Есүстэй уулзсан Закхай 100% өөрчлөгдсөн байв. Өмнө нь зөвхөн өөрийгөө бодож мөнгийг шүтэж амьнасаа ч илүү, цуглуулсан мөнгөндөө хайртай байсан. Өөрийгөө төв болгосон амьдралаа орхиж Бурханыг өөрийн төв болгосон амьдралыг сонгосон. Маш их мөнгөтэй тэрээр хагасыг нь ядууст өгч мөн залилж авснаа хүртэл буцааж 4 дахин нугалж өгөх зүрх сэтгэлийг Есүс түүнд өгсөн. Учир нь Закхай их мөнгө, эрх мэдэл өөрийнх нь асуудалыг шийдэж чадахгүй харин ч бүр илүү ганцаардал, зовлон шаналалд унагаж гэдгийг харсан. Тэр Есүсийн хайраар өөрчлөгдөхдөө хамгийн түрүүнд ядуус болон өөрөөс нь болж зовж хохирсон хүмүүсийг бодсон. Тэр одоо бусдыг боддог хүн болон өөрчлөгдсөн. Өөрийн өмнө үйлдэж байсан гэм нүгэлдээ гэмшин бодитоор үйлдэж мөнгөө тарааж өгөх шийдвэр гаргасан. Одоо та бүхэнээс Эзэн Бурханаас авсан хайр ивээлд талархан Закхай шиг бодитоор өөрийг нь гэмд унагаж байсан зүйлээсээ салаасай хэмээн гуйж байна. 9-р зүйлийг үзээрэй. Есүс гэмшсэн түүнд ийнхүү өөрийн үгээ айлдсан. “Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Энэ хүн ч гэсэн Абрахамын хүү мөн.” Закхай хэдий гэм нүгэлтэй нэгэн байсан ч гэсэн Есүстэй уулзаж гэмшиж чадсанаар өнөөдөр аврал авч байна. Өнөөдөр гэдэг үг нь авралын одоо цагийг хэлж байна. Тэр гэмшсэн цагаасаа шүүлт болон шийтгэл үгүй болж авралын ивээлийг олсон юм. Есүсийг хүлээж авсан мөчөөс түүний сэтгэл дотор гэмийн айдас, хоосрол, цөхрөл, шийтгэлийн талаарх айдас гэх мэт бүх зовлонгууд нь юу ч үгүй алга болсон. Харин оронд нь Бурханы хаанчлалын баяр хөөр, хайр амар тайван түүний зүрх сэтгэлийг дүүргэсэн. Энэ цагт ч гэсэн шинээр ирсэн оюутан залуус та бүхнийг зүрх сэтгэлээ нээж Есүсийг өөрийн аврагчаар хүлээ аваасай хэмээн хүсэн гуйж байна. Энэ айлд аврал ирлээ гэдэг нь зөвхөн Закхай биш түүний гэр бүлд ч гэсэн аврал ирлээ гэсэн үг юм. Бид бүхнээр дамжуулан Эзэн Бурхан өөрийн авралын ажлыг хийж бидний хайртай дотны хүмүүст ч мөн аврал ирдэг юм. Өмнө нь тэр Абрахамын хүү гэж тооцогдоггүй байсан бол одоо тэр Абрахамын хүү болсон. Өмнө тэр сатаны боол байсан. Харин одоо Бурханы улсын ханхүү болсон. Хүмүүс түүнийг найдваргүй гэж шүүн хаясан ч Есүс түүнд найдвар тавьж аварч амилуулсан. Хүмүүс түүнийг шийтгэгдэх ёстой гэж бодсон ч Есүс түүнийг гэмших үед түүний бүх гэмийг өршөөсөн. Есүс түүнийг гэмшихэд маш их баярласан. Энэ баяр хөөр нь алдагдсан хүүгээ гэмшээд буцаад ирэхэд нь баярладаг аавын сэтгэл байсан юм. Есүс 10-р ишлэлээс харвал Өөрөө яагаад ингэтлээ их баярласнаа хэлж байна. “Хүний Хүү алдагдсаныг хайж аврахаар ирсэн билээ гэв” Энд алдагдсан хүн гэдэг үгийн утга илэрхийлэгдэж байна. Бурханы нүдээр харвал ямар ч хүн байсан Бурханыг орхисон л хүн бол бүгд алдагдсан хүмүүс юм. Бурханыг орхисон хүмүүс нь амьдралын утга учир зорилго, өөрийгөө болон алсын хараа зорилгоо алдсан байдаг. Эрхэм нандин Бурханы дүр төрхийг алдсан байдаг. Бурханы дүр төрхийг алдсан хүн нь бүх зүйлээ алдсан Кайн шиг төөрөлдөж амьдрах болсон. Закхай бол тэр хүмүүсийн нэг байсан. Тэр тогтсон мэргэжилтэй нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй байсан ч Есүсийг харахад тэр алдагдсан нэгэн байсан юм. Есүс ийм л сул дорой өрөвдөлтэй түүнийг хайж олооод аварсан юм. Бид Закхай шиг хүмүүсийг хараад атаархах биш тэр сүнснүүдийг өрөвдөх хэрэгтэй. Тэгээд тэдэнд Есүсийг мэдүүлэхийн төлөө Бурханы үгийг заах хэрэгтэй.
Намайг Шижирболд овогтой Бумбаяр гэдэг. Би 2000 оны 2 сарын 29нд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд айлын бага болон мэндэлсэн. Дээрээ ганц эгчтэй насны зөрүү их болохоор хамт байсан дурсамж тийм ч их биш. Манайх гэдэг айл малчин айл тул нэгээс найман нас хүртлээ мал дээр өссөн. Ганцаараа өссөн болоод ч тэр үү ер нь их дуугүй чимээгүй хүүхэд байсан. Багаасаа найзалж өссөн гэвэл 2 үеэл минь нэгдүгээр ангиасаа эхлээд 12 төгстлөө хамт сурсан. Ер нь бүх юман дээр л хамт байдаг зунжин хамт лаагар дээр хичээл орохоор нэг анги болохоор бас л цугтаа. Хичээлдэй 3уулаа ер нь сайн байсан би математик физик дээ нөгөө хоёр монгол хэл нийгэмдээ илүү. Дийлэнх эрэгтэй хүмүүс нь арван жилдээ ямар нэг байдлаар тамхи татах юмуу сорж үзсэн эсвэл жимстэй пиво амсаж үзсэн байдаг. Харин би огт тийм байгаагүй манай хоёр ер нь их даруухан хүүхдүүд тэр хоёроо дагаад би ч бас тийм байсан. Өсвөр насны хүүхдийн хувьд хэнтэй яаж нөхөрлөн тэр нь чамд гэр бүлээс чинь ирэх хүмүүжлээс илүү нөлөөлдөг юм шиг санагдсан. Бага ангийн 3дугаар ангиасаа 10 жилийн улиг болсон олимподод оролцож эхэлсэн заримдаа дажгүй байр эзэлдэг болохоор багш нар ч хүртэл сайн ханддаг байсан. 9дүгээр ангид улаан шугам татаж манай үеэл нэгт би 5т нөгөө дүү минь 9т жагсаж байлаа. 10дугаар ангид орсон жилээсээ ямар мэргэжилтэй болох талаараа бодож судалж эхэлсэн мэдээж эргэн тойронд байгаа хүмүүсээ асууж үзсэн ээжээс асуухад миний хүү ямар ч мэргэжил сонгосон чадах юм чинь гэж хэлж байсан. Харин аав уул уурхайн инженер болгох хүсэлтэй байсан. Би байгаль орчин устгаж сүйтгэсэн юм хийх дургүй болохоор Сэргээгдэх эрчим хүчээр сурах сонирхол төрсөн. ЭЕШ өгөөд дундаж оноогоорой ямар ч их дээд сургуульд орсон асуудалгүй байлаа. Миний сонгосон мэргэжил МУИС мөн ШУТИС-д байсан анхандаа олон хар юмтай сургуульд орж яахын гэж бодсон ч элсэлт нь ШУТИС түрүүлж болоод орохоор болсон. Сэргээгдэх Эрчим Хүчний хамтарсан хөтөлбөр 2+2 хөтөлбөрөөр элсэн орсон. Хоёр жил монголд үлдсэн хоёр жилээ Хятадад сурснаар хоёр улсын дипломтой төгсөх боломжтой. Ихэнхдээ сургууль гэр гэсэн тогтсон замтай явдаг байсан. Хавар нь ковидоос болж хичээлдээ онлайнаар суралцсан. Хоёрдугаар курсэд 11сард монголд ковид гарсан. Би ч гэртэй сууж хичээл хийдэг ажилтай болов аав ажилдаа явна ээж гэртэй. Нэг өдөр аав ажиллаа хийж байгаад ухарч байхдаа хүн дайрч тэр бүр нилээнд хүнд болж таарсан. Бүр нэг хөлөө тайруулсан. Тэр хүний эмчилгээний зардал хохирол барагдуулах гээд нилээн юм болсон. Хажуугаар нь аав өөр хүнтэй болсон нь ил болж 20 жил хэрүүл маргаангүй байсан гэр минь нэг мэдхэн бөөн асуудал гарч ирсэн байв. Яг 21 хүрэхээс сарын өмнө би хөдөө эгчлүү очиж хэдэн сарын дараа удалгүй ээж нүүж ирэв. Аав хэсэг хугацаанд шоронд орсон байв. Хэдий хохирлыг нь барагдуулсан ч компаных нь зүгээс өгөх байсан мөнгийг нь тэр хүнд өгөлгүй удаснаас болж ийм асуудал үүссэн байв. Зун аав гарч ирээд ээжтэй цаашид хамт амьдарч чадахгүй гэж хэлэн явсан. Намар ч болж 3дугаар курс ордог жилдээ мэргэжлээ сольсон ковидоос болж тэтгэлэг өгөхөө больж миний хувьд мөнгө гэдэг хамгийн том асуудал болсон. Өмнө нь мөнгө санхүүг аавд даатгадаг байсан болохоор миний хувьд мэргэжлээрэй сайн сурж хичээллээ л сайн хийх хэрэгтэй гэдэг байсан бол одоо сургалтын төлбөр хэрэглээний зардал гээд бүх зүйлээ өөрөө болгох болсон. Төрөл бүрийн л ажил хийж үзсэн өмнө огт ажил хийж үзээгүй надад хэцүү байдаг байсан. Хийхээс өөр аргагүй учир хийдэг байлаа ханиад хүрсэн ч 1сарын сүүлээр хамгийн хүйтэн үед ч барилга дээр ажиллана. Урьд нь жоохон л ханиад хүрвэл орон дээрээ хөнжлөө нөмрөн хэвтээд аав ээжээр хоолоо халбагдуулах нь холгүй асруулдаг хүн чинь өөр болов. Мөнгө байвал асуудал шийдэгдэнэ сургууль төгсөөд аль болох өндөр цалинтай ажилд орно гэж бодно. 1дүгээр курсдээ 30 оны шалгалт өгөх гэж байгаа зуу гаран хүүхдийн өмнө физикийн хичээл зааж өгдөг байсан бол нэг мэдэхэд хамгийн хой оно сууж нойр авдаг болов. Заримдаа шөнжин шоудаж хичээлээ тасална. Огт амсаж байгаагүй би архийг уувал тасартлаа ууна гэж бодож уудаг болов. Ядаж түр зуур асуудлаас хольдсон мэт санагддаг байв. Ууж идэх завхаарах гэм нүгэл үйлдэж энэ нь хэвийн мэт юм шиг санагддаг болсон, өөрийгөө ямар болсныг хардаг ч больж чаддагүй байлаа. Яг л хагасайны бодол шиг түрхэн л зуур за больё гэж бодно удалгүй нэг л мэдэхэд төрсөн өдөр баасан ахын өдөр гээл уучихсан явж байна. Нүгэлт Закхай дээр явж очсон Есүс шиг Бурхан намайг төөрч будалж явахад минь өөрийн Хоньчныг явуулж дуудан авчирсан. Эхэлж номлол сонсож өөрийн ийм байгаа минь надаас биш угаасаа гэм нүгэлтэй минь холбоотой юм байна гэдгийг олж харсан. Иохан 5:8 дугаар эшлэл”Бос дэвсгэрээ аваад, алх” номлолоор дамжуулан өөрийгөө харж Бурханд итгэн. Миний гэр бүлийн асуудал гэм нүгэлийг минь би биш мөнгө ч биш эсвэл эрх мэдэлтэй нэгэн шийдэж чадахгүй зөвхөн Бурхан л тусалж чадахыг харсан. Өөрийн энэ бүх зүйлээ Бурханы өмнө барьж очвол чамд хайр ивээлээ дүүрэн өгдөг. Закхайн зовлонг мэдэж байсан шиг түүнийг нээрээр нь дуудсан бол надад номлолоор дамжуулж Би чамд хайртай шүү гэж хэлж байгаа юм шиг өөрийн үгийг өгсөн. Харин Закхай Есүсээс аврал авсанд талархан бодитоор өөрийн шүтэж ирсэн мөнгөө өргөн барисан. Харин би энэ номлол надад ирэхэд би ямар мөнгийг шүтдэг биш гэж бодон надад тохирохгүй юм шиг санагдаж байсан харин номлол бичиж эхлэхэд би Закхай шиг нэгэн бөгөөд Есүсийн гэмийн өршөөлийг авсан ч түүн шиг бодитоор гэмшиж үйлдээгүйгээ олж харлаа мөнгө цаг хугацаа аль ч зүйл дээр 10\1ээ итгэмжгүй хандаж байсныг Эзэн харууллаа. Хэрвээ Закхай шиг модон дээр авиран сууж байвал яг одоо таныг мөн намайг буугаад ирээ гэж Нэрээр чинь дуудаж байна. Бумбаяр аа би чамайг ямар байсан тэр чигээр чинь хүлээж авъя чи мундаг сайн хүчтэй эрх мэдэлтэй ухаантай байх албагүй зүгээр л буугаад ир чамайг би чөлөөлж өгөе, эрх чөлөөг чамд мэдрүүлмээр байна гэж дуудаж байна. Яг таныг гэсэн буугаад ирээ гэж байна. Өөрт байгаа сайн муу бүх зүйлээ орхиод бууж ирээч гэмээн хүсэн гуйж байна. Хамтдаа бууж очъё.(Амен). Би одооноос 10/1 ээ итгэмжтээгээр баяр хөөртэйгөөр өргөнө гэдгээ амлаж байна. Бурханы сонгож дуудсан нэгэн хоньчноор боссон ч энэ дэлхийн зүйлсыг харж өөрийн санаа бодолоор шийдэж байсан. Би л Бурханаас өршөөл хайрыг авсан юм бол болоо гэсэн шиг бусдад үйлчилж Бурханлуу замчлан авчрах нандин зүйлийг умартаж мөн өөрийн ахан дүүс хамтран зүтгэгч нэгэнд бүдрэх чулуу болсондоо гэмшиж байна. Матай 18:6(Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр.) Ийм гэмтэй сул дорой байсан ч Бурхан дахин гэм шиг боломж олгосонд талархаж байна.
Дүгнэлт.
Закхай шиг амьдарч буй маш олон хүмүүс байдаг. Түүнд аврал сайн хоньчин хэрэгтэй байсан шиг намайг мөн бусдад амийг өгдөг сайн хоньчин болгооч хэмээн гуйж байна. Мөн энд сууж байгаа оюутан залуус та бүхнийг доош буугаад ирээч хэмээн Эзэн дуудаж байна. Түүнд итгэн доош бууж хайр ивээл жинхэнэ баяр хөөрийг мэдрээсэй хэмээн чинь сэтгэлээсээ хүсэн гуйж байна. Бидний насны залуус төгсөөд гоё машин унаж өөрийн гэсэн байртай болж хүссэн газар луугаа аяалж зугаалмаар байдаг гэхдээ энэ бол түр зуурын жаргал үүрдийнх биш одоо таньд Бурханлуу очиж жинхэнэ жаргалыг мэдрэх эрх чөлөөг эдэлж амьрах боломжийг Бурхан өгч байна. Таны ямар байх Түүнд хамаагүй байгаагаар чинь сул дорой гэмтэй чигээр чинь таныг мөн намайг энд байгаа хүн болгоныг дуудаж байна. Зүгээр Түүнлүү доош бууж очооч хэмээн хүсэн гуйж байна.