Эд баялгаар анд нөхөдтэй бол
Лук 16:1-18
Гол эшлэл 16:9
1. Нярав яагаад эзэнд нь өртэй хүмүүсийн өрийг хэлтрүүлэн багасгасан бэ (1-7)? Харин эзэн нь шударга бус нярвынхаа аль зүйлийг үнэлэн магтсан бэ (8)?
2. Шударга бусын эд баялгаар яах хэрэгтэй вэ (9)? Шударга бус эд баялагт итгэмжтэй байх нь яахыг хэлж байна вэ (10-12)? Би яагаад хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй вэ (13)?
3. Фарисайчууд Есүсийн үгийг сонсоод яагаад доог тохуу хийсэн бэ (14)? Тэдний зүрх нь юуг эрхэмлэдэг байсан бэ (15)? Есүс ирснээр Бурханы хаанчлалд хэрхэн орох болсон бэ (16)? Гэсэн ч хуулийг яагаад үл тоомсорлож болохгүй вэ (17, 18)?