Хаант тахилч нар
1Петр 2:4-10
“Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм.”(9а)
1. Үнэт, амьд чулуу (4-8)
Есүс хүмүүст гологдсон боловч Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу байв. Энэ Есүсийг Бурхан булангийн чулуу болгож, сүнслэг байшинг барьж байна. Энэ байшинг Бурхан Өөрөө бүтээн барьж байгаа бөгөөд энэ нь Есүст итгэдэг итгэгчдийн чуулган юм. Бид амьд чулуу болсон Есүс дээр очиход амьд чулуу болж, сүнслэг байшингаар баригдана. Мөн Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөдөг ариун тахилч болно.(5) Харин Есүст итгэдэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст Есүс нь бүдрүүлэх чулуу, тээглэх хад болно.(8)
2. Түүний давуу чанаруудыг тунхагла. (9-10)
Энэ дэлхийн хүмүүс итгэгчдийг ямар ч үнэ цэнэгүй мэт тооцдог. Гэвч дараах ишлэл нь итгэгчдийг энэ дэлхийд ямар оршин байгч вэ гэдгийг тодорхой хэлж өгч байна. “Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм.”(9а) Тахилч хүн бол ард түмний сүнсний төлөө зуучлан залбирч, тэднийг Бурхан уруу удирддаг хүн юм. Тахилчийн үүрэг сайхан, нандин байдаг нь хүмүүсийн сүнсийг амьдруулдаг учраас юм. Итгэгч хүмүүс бол Бурхан Өөрөө сонгож, босгосон Бурханы тахилчид билээ. Мөн үүгээр ч зогсохгүй хаант тахилч болгосон. Тэгвэл Бурхан биднийг яагаад ийм эрхэм нандин хүмүүс болгосон бэ? Энэ нь биднийг харанхуйгаас Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Есүсийн давуу сайхан чанаруудыг тунхаглуулахын тулд юм.
Гуйлт: Эзэн минь! Миний оршин байх утга учрыг хэлж өгсөнд баярлалаа. Би Таны надад өгсөн хаант тахилчийн үүргийг биелүүлж амьдарна. Мөн манай цуглаан амьд тахилч нараар сүнслэг байшин болж баригдахад туслаач.
Нэг үг: “Та нар бол хаант тахилчид”