2025 Лук 28-р хичээл (08.03)

Доторх гэрлээ шалга

Лук 11:29-54
Гол эшлэл 11:35

1. Есүс ёрын муу үеийнхэнд ямар тэмдэг л харуулна гэсэн бэ (29, 30)? Шүүлт дээр өмнөдийн хатан хаан ба Ниневегийн хүмүүс яагаад тэднийг яллах вэ (31, 32)?
2. Дэнлүү асаагаад дэнлүүний суурин дээр тавьдаг зорилго юу вэ (33)? Биеийнхээ дэнлүү болох нүд нь яагаад саруул байх хэрэгтэй вэ (34)? Доторх гэрэл нь харанхуй болохгүйн тулд яах хэрэгтэй вэ (35, 36)?
3. Нэгэн фарисай хүн Есүстэй зоог барихад юунд гайхсан бэ? (37, 38) Есүс гадна талаа л цэвэрлэдэг тэдний дотор юу дүүрэн байна гэсэн бэ (39, 40)? Гадна болон доторх бүх юмс цэвэр ариун болох арга зам нь юу вэ (41)?
4. Фарисайчууд хуулийг нарийн сахидаг ч яагаад хараал хүртэх вэ (42)? Мөн тэд юунд дуртай байсан бэ (43)? Тэд аль талаараа үл харагдах булшнууд мэт байсан бэ (44)?
5. Есүс хуулийн багш нарыг ч яагаад золгүй хэмээн зэмлэсэн бэ (45, 46)? Тэд өвөг дээдсийнхээ гэмд хэрхэн оролцсон бэ (47, 48)? Ийм тэдний авах шийтгэл нь юу вэ (49-51)?
6. Мэдлэгийн түлхүүрийг авсан хуулийн багш нарын буруу нь юу вэ (52)? Есүсийн хатуу зэмлэлийн үгэнд хуулийн багш нар болон фарисайчууд ямар хандлага гаргасан бэ (53, 54)? Сүнсний удирдагчийн хувьд бидний сэрэмжлэх зүйлс нь юу юу вэ?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.28/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.29/