Өдөр бүрийн хоол /2025.07.29/

Хэрэгсэхгүй байхаас болгоомжлогтун
Еврей 12:14-29
1. Бурханаас холдсон хүн болчихгүйн тулд сэрэмжилж яв /14-17/
Итгэгч нь өөрийн итгэлийг хянахаас гадна цуглааныг хянах хэрэгтэй. Ялангуяа цуглаанд гэмийн нөлөөг оруулахгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй. Эсау нь өлссөн гээд ганц удаагийн хоолноос ууган хүүгийн эрхээ худалдсан юм. Тэр Бурханы ивээлийг үл тоомсорлосон.
Нүдний өмнө байгаа одоогийн ашгийн төлөө итгэлийг орхидог хүн бол Эсаутай адил юм. Бидний дунд байгаа ийм хүмүүсийн нөлөөнөөс сэрэмжилж, ямар ч байдал дундаас сүнсний хайр ивээлийг нандинаар тооцох хэрэгтэй.
2. Есүсийг хэрэгсэхгүй байж болохгүй/18-29/
Мосе нь Синай ууланд дүрэлсэн галаар хар үүл, түнэр харанхуй дунд хар салхи ба бүрээн дуугаар хүрч ирсэн Бурханы алдрыг харж маш их айн чичирч байсан. Харин бидний очих газар нь үүнээс илүү агуу Сион уул, амьд Бурханы хот юм. Тэнд тоо томшгүй тэнгэр элчүүд, тэнгэрт нэр нь бүртгэгдсэн анх төрөгсдийн цуглаан ба сүм, бүх хүмүүсийг шүүгч Бурхан, төгс болгогдсон зөв хүмүүсийн сүнс, шинэ гэрээний зууч Есүс байна. Тэр үед Синай ууланд Бурханы алдар хүрэхэд газар ганхсан ч эцсийн өдөр болоход тэнгэр хүртэл ганхана.
Тиймээс бид Есүсийг хэрэгсэхгүй байж болохгүй. Түүнийг хэрэгсдэггүй хүмүүст аймшигтай шийтгэл оногдоно. Бид хожим үүрд мөнхийн Хаанчлалыг залгамжлах болно. Үүнийг бид яаж үл тоомсорлож чадах билээ. Энэ дэлхийд амьдрах туршдаа эмээж, айх сэтгэлээр Бурханыг баярлуулах хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь ээ! Би махан биеийн хүсэл тачаал ба бодит байдлыг харж Эзэнийг үл хэрэгсэхгүй, үүрд мөнхийн хаанчлалд найдаж Эзэнийг дагана.
Нэг үг: “Айж эмээх сэтгэлээр Бурханд үйлчилье”.
өмнөх нийтлэл2025 Лук 28-р хичээл (08.03)
Дараагийн нийтлэл2025 оны Лук 27-р номлол (07.27) Мөнхтулга хн