Өдөр бүрийн хоол /2025.07.28/

Есүс рүү хараагаа чиглүүлэгтүн

Еврей 12:1-13

“Өөрийнх нь өмнө тавьсан баяр баясгалангийн оронд загалмайн тарчлалыг амсаж, гутамшгийг эс тоомсорлон Бурханы ширээний баруунтай заларсан итгэлийн зохиогч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүлэгтүн” /2/

1. Итгэлийн уралдаан /1-3/
Итгэлийн амьдрал бол уралдаантай адил юм. Гүйх хүн хамгийн хөнгөн хувцастай уралдаанд оролцдог шиг итгэлийн уралдаанд оролцдог хүмүүс нь саад тотгор ба тун амархан урхидах нүглийг тайлж хаях хэрэгтэй. Маш ядраад шантармаар үед ч тэвчээртэйгээр урагш гүйх хэрэгтэй. Юуны өмнө гүйгч зорьсон газраа харж гүйдэг шиг итгэлийн гүйгчид нь Есүсийг харж гүйх хэрэгтэй.
Бидний харах Есүс нь амлалтыг алдрыг хүсэж загалмайн тарчлалыг амсаж, гутамшгийг үл тоомсорлосон. Бурхан энэ Есүсийг өндөрсгөөд Бурханы ширээний баруунтайд залсан. Бид итгэлээр амьдарна гэсэн боловч сул дорой ба ганхах үе их байна. Гэвч итгэлийн зохиогч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүлэлэхэд эцэс хүртэл итгэлийн гүйлтээр гүйж чадна.

2. Итгэлийн дасгал / 4-13 /
Бид Бурханы дасгалыг авах үедээ ялимгүй зүйл болгож өнгөрүүлэх үе байдаг. Бас дэндүү хүнд гэж тооцож үлбэгэр болох үе ч байдаг. Гэвч Бурханы дасгал нь хайртай хүүхдүүддээ хандсан дасгал юм. Дасгал байхгүй бол өөрийн хүүхэд бус харин бутач хүүхэд болно. Тиимээс бид Бурханаас дасгал авахдаа ялимгүй болго эсвэл цөхрөх хэрэггүй. Хичнээн хэцүү дасгал байлаа ч гэсэн Бурханы хайранд итгэж зоригтойгоор даван туулах хэрэгтэй. Бурханаас дасгалыг сайн авбал зөвийн амар амгалангийн үр жимсийг төрүүлж чадна.
Гуйлт: Эзэн минь ээ! Намайг итгэлийн зохиолч буюу бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүсийг л харж, Бурханы дасгалыг сайн авахад тусалж өгөөч.
Нэг үг: “ Бурханы дасгал “

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.26/
Дараагийн нийтлэл2025 Лук 28-р хичээл (08.03)