Агуу хоньчин болсон Есүс
Еврей 13:17-25
“Агуу хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгдсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан” (20)
1. Хоньчныг дуулгавартайгаар дага /17-19/
Хоньчин бол хониныхоо төлөө хариуцлагатайгаар Бурханаас гуйж халамжилдаг хүмүүс юм. Хонь ийм хоньчныг зовоох нь ямар ч ашиг байхгүй. Хоньчноор баяр хөөртэйгөөр хонь тэжээх ажлыг хийлгэхийн төлөө сайн хонь болох хэрэгтэй. Ялангуяа хонь ч бас хоньчны төлөө гуйх хэрэгтэй. Тэгэхэд хоньчин нь хоньдод туслах ажлыг урам зоригтойгоор хийж, сайхан сэтгэлээр хоньдод үйлчилж чадна.
2. Агуу хоньчин болох Есүс /20-25/
Есүс нь хоньдын агуу хоньчин юм. Энэ Есүс нь бүх хоньд ба хоньчид харах ёстой хоньчдын тэргүүн юм. Есүс нь хоньдын төлөө өөрийн амийг ч харамлаагүй. Есүс ямар ч гэм хийгээгүй мөртлөө загалмайд цовдлогдон, цусаа урсгаснаар бүх хүн төрлөхтний гэмийг өршөөн амьлалтын алдарт хүрсэн.
Бурхан бүх ажилд биднийг төгс болгож, өөрийн таалалыг биелүүлэхэд тусладаг. Бид энэ ширүүн хайр найргүй дэлхийд, явах зам мэдэхгүй тэнүүчилж байсан. Гэвч агуу хоньчин болсон Есүсийг дагахад арвин үр жимсийг төрүүлж, ялалтын амьдралаар амьдрах болсон.
Гуйлт: Эзэн минь ээ! Есүс миний сайн хоньчин болсонд талархаж байна. Намайг Есүсийн зарлигийг дуулгавартайгаар эцсээ хүртэл дагаснаар арвин их үр жимс төрүүлэхэд туслаач!
Нэг үг: Есүс бол миний сайн хоньчин.