Мөнхөд хэвээрээ байгаа Есүс
Еврей 13:1-16
“Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна” (8)
1. Мөнхөд хэвээрээ байгаа Есүс/1-8/
Итгэгчид үргэлж ах, дүүсээ хайрлаж, зочлон хүндлэхийг хичээх хэрэгтэй. Бас зовлон дунд байгаа хүмүүсийг асрах хэрэгтэй, мөн гэрлэлтийг хүндэтгэж, ёс бусаар эр эм болохоос холдох хэрэгтэй. Мөнгийг хайрлахгүй цэвэр ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Ямар ч байдал дунд өөртөө туслаж буй Бурханд итгэснээр дэлхийн хүмүүсээс айх сэтгэлийг дийлэх хэрэгтэй. Бурханы зарилгыг бидэнд заасан итгэлийн ахлагчдыг бодож тэдний итгэлээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна. Дэлхийд харъяалагдсан зүйлүүд бүгд хувирч алга болсон ч, Есүс нь хувиршгүй бидэнтэй хамт байж биднийг хайрлана. Энэ Есүст бид амь биеэ зориулж хайрлан үйлчилж байдаг.
2. Хүрээний гадна гарцгаая/9-16/
Есүс өөрийнхөө цусаар биднийг ариутгахын тулд хаалганы гадна зовлон эдэлсэн билээ. Хүрээний гадна байдал бол, доромжлол ба шоолол байдаг газар юм. Есүс ингэж доромжлол эдэлснээр бид өршөөл ба амийг олж, Бурханы хаанчлалын амьд хүсэл найдвартай болсон. Бид үүрд мөнхийн хот Бурханы хаанчлалыг харахад түүнийг доромжилсон доромжлолыг өөрсдөдөө тохоож хүрээний гадна гарч Есүст очиж чадна. Мөн Есүсээр дамжуулан магтаалын тахилыг Бурханд үргэлж өргөж чадна.
Гуйлт: Эзэн минь ээ! Хувиршгүй хайраар намайг хайрлаж байгаад баярлалаа. Эзэнийг л үргэлж үнэн сэтгэлээр хайрлахад минь туслаач!
Нэг үг: “Хувиршгүй Эзэний хайр”