Өдөр бүрийн хоол /2025.08.01/

Мэдлэгийн эхлэл

Сургаалт үгс 1:1-7

“Эзнээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн.” (7а)

  1. Сургаалт үгсийн зорилго (1-6)

“Сургаалт үгс” библийн үндсэн агуулга нь “сургаал”, “зүйр цэцэн үг”, “ёс зүйн ерөнхий зарчим” гэсэн хэсгүүдэд хуваагдах бөгөөд Соломон хаан Бурханы ухаанаар бичсэн юм. Энэ ном нь билиг ухаан ба сургамжийг  мэдүүлдэг.(2) Өөрөөр хэлбэл юм үзэгдлийн мөн чанар, авралын зам гэх мэт гол үнэнийг таниулж, дасгалаар дамжуулан Бурханы сургаалыг ойлгуулдаг юм. Бас сайн, мууг ялгах чадвартай болгон, ухаантай, зөв шударга үнэнч болгон сургадаг билээ.(3) Тиймээс сургаал үгс нь мунхаг нэгнийг ухаантай болгож, залуу нэгнийг мэдлэг ба бодлоготой үйл хийхэд хөтөлж, ухаалагийг нь мэргэн зөвлөгөө авах, мэргэн нэгний мэдлэгийг тэлж өгдөг юм.(5) Нэг үгээр хэлбэл хүнийг аврал ба ялалтын амьдралд удирдаж, залуусыг улам ухаалаг болгодог.

  1. Мэдлэгийн эхлэл (7)

Эзнээс эмээх мэдлэгийн эхлэл мөн. Гэтэл мунхагууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.(7) Өөрийгөө ухаантай гэж боддог хүмүүс Бурханы зарлиг ба сургамжийг үл тоомсорлож, өөрийнхөө толгойн ухаанаар амьдрах гэдэг. Эд ухаантай юм шиг боловч үнэн чанартаа мунхаг хүмүүс юм.(Ром1:22) Яагаад гэвэл Бурхан бүх дэлхий ертөнцийг бүтээсэн, хүний амьдралыг гартаа атган удирдаж байдаг. Ийм Бурханаас эмээх, өөрөөр хэлбэл хүндэтгэн зарлигийг нь дуулгавартай дагавал аврал ба мөнх ялалтын амьдралын зөв мэдлэгийг олно.

Гуйлт: Бурхан минь! Намайг өөрөө амьдралынхаа туршлагаар дамжуулан мэдлэгтэй болох биш, харин Эзнээс эмээн түүнээс мэдлэг олж авдаг хүн болгож өгөөч.

Нэг үг: Эзнээс эмээх нь мэдлэгийн эхлэл

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.31/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.02/