Өдөр бүрийн хоол /2025.07.26/

Ялах итгэл

Еврей 11:29-40
Гол эшлэл 11:29а

“Итгэлээрээ тэд хуурай газраар явсан мэт Улаан тэнгисийн дундуур гарсан”

1. Агуу их итгэлийн ялалт /29-35а/
Израйль нь Египетээс гарсан боловч Улаан тэнгисийн өмнө айдас ба цөхрөлд автсан. Гэвч Мосегийн итгэлээр дамжуулан Бурхан Улаан тэнгисийг хуваасныг тэд харсан. Түүгээр ч үл барам хоёр талд хуваагдсан далайн ус хэзээ тэднийг нөмрөхийг мэдэхгүй ч тэд итгэлээр Улаан тэнгисийг хуурай газраар явсан мэт гаталсан. Гэвч тэдний араас хөөж байсан Египетчүүд Бурханыг сорьсон учир тэнгис тэднийг залгив.
Иерихо хот бол дайнаар байлдан дагуулж чадахааргүй бат бөх хамгаалалттай хот байв. Гэхдээ Бурхан долоон өдрийн турш тэр хотыг тойрч явбал нурна гэж хэлсэн. Хотыг тойрон явахад л хот нурна гэдгийг бодоход хэцүү юм. Гэвч Израйль Бурханы үгэнд итгэж дуулгавартай дагахад Иерихо хот нурсан. Итгэлээр ялалтыг олсон хүмүүсийн тухай тус бүрчлэн хэлэх гэвэл үнэхээр цаг хүрэлцэхгүй. /32/

2. Зовлонгоор дамжсан ялалт /35б-40/
Итгэлээр амьсдарсан боловч насан турш зовлон эдэлсэн хүмүүс бий. Үгээр хэлж чадашгүй, тамлагдаж, насан турш тэнүүчилсэн хүмүүс ч бий. Гэвч тэд ийм зовлонгийн дунд ч дэлхийтэй эвлэрэлгүй, итгэлийг сахиж чадсан.
Амлалтанд итгэх итгэл ба Бурханы хаанчлалын хүсэл найдвар байсан учир дэлхий тэднийг дийлж чадаагүй. Тухайн үеийг харвал тэд ялагдсан юм шиг боловч алс холыг харахад тэд жинхэнэ ялагч байсан.

Гуйлт: Эзэн минь ээ! Би ч итгэлээр агуу их ажлыг биелүүлж ширүүн ба гэмтэй дэлхийг ялдаг хүн болохыг хүсэж байна. Итгэлийг өгөөч.

Нэг үг: “Итгэл ялна”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.25/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.28/