Өдөр бүрийн хоол /2025.07.25/

Хамгийн нандин зүйлээ өргөх итгэл
Еврей 11:17-28
Гол эшлэл 11:25
“Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм”
1. Исаакыг өргөл болгож өргөсөн Абархаам/17-22/
Бурхан Абархаамд ганц хүүгээ тахил болгон өргө гэж хэлэхд сэтгэлийн зөрчил үнэхээр их байсан байх. Гэвч Абархаам Исаакыг өргөх гэсэн нь Бурхан үхэгсдээс амилуулах чадалтайд итгэсэн учрынх юм. Өөрөөр хэлбэл амилалтанд итгэх итгэлтэй байсан учраас юм. Ийм итгэл байсан учир тэр ганц хүүгээ ч харамсахгүйгээр Бурханд өргөж чадсан. Исаак итгэлээр Иакоов болон Эсауг ерөөж, Иакоов нь Иосефийн бүх хөвгүүдийг ерөөсөн. Иосеф нь Изриалийн хүүхдүүдэд Египетээс чөлөөлөгдөхийг ерөөж хэлсэн. Итгэлийн өвөг дээдэс нар хойч үеийнхнийг ерөөж итгэлийг залгамжлуулсан юм.
2. Египетийн бүх эрдэнэсийг орхисон Мосе /23-28/
Мосе Египетэд Фараон гүнжийн хүүгийн хувьд нэр алдар, эрх мэдэл, баялгийг эдэлж байсан. Гэвч тэр эрийн цээнд хүрээд энэ бүх зүйлээс татгалзав. Харин нүглийн түр зуурын жаргалд байсанаас Бурханы хүмүүсийн хамт зовох нь дээр гэдгийг тэр сонгосон юм.
Египетийн бүх эрдэнэсээс Христийн төлөөх буруутгал агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Итгэл байсан учир тэр сүнсний зүйлүүдийг илүү нандин гэж тооцож дэлхийн эрдэнэсээр Бурханы шагналыг илүү хүсэв. Ийм бодолтой байсан учир тансаг сайхан амьдралыг орхиж, зовлон эдлэх амьдралыг сонгож авсан бөгөөд Изриалийн хоньчин болсон.
Гуйлт: Эзэн минь ээ! Би нүдэнд харагдах ивээлийг хүсэж байсандаа гэмшиж байна. Одооноос би хамгийн нандин зүйлээ өргөж Эзэнийг дагана.
Нэг үг: “Итгэлийн шийдвэр”
өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.24/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.26/