Өдөр бүрийн хоол /2025.07.24/

Амлалтанд итгэх итгэл

Еврей 11:7-16
Гол эшлэл 11:8

“Итгэлээр Абархам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг руу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.”

1. Баяр хөөртэйгөөр дагасан
Итгэлээрээ Ноа хараахан үзээгүй байсан юмных нь тухай Бурхан сануулахад эмээн хүндэтгэснээр хөвөгч саравчийг барьж гэрийнхнийгээ үерээс аварсан. Үүгээр дэлхийг яллаж итгэлийнхээ дагуу зөвийн өмчлөгч болжээ. Абархаам өв залгамжлалыг хүлээн авч нэгэн нутаг руу дуудагдахдаа хаашаа явж байгаагаа ч мэдээгүй атлаа нутгаасаа гарч явсан. Тэд Бурханы амлалтанд итгэсэн тул өөрийн бодлыг орхиж баяр хөөртэйгөөр дагаж чадсан юм.

2. Боломжгүй ч тэмцсэн /11.12/
Сара нас хөгшрөөд цариггүй болсон. 90-н настай эмээ хүүхэд төрүүлнэ гэдэг боломжгүй зүйл юм. Гэвч Сара Бурханы амлалтанд итгэсэн учир үртэй болсон билээ. Бидний итгэж буй Бурхан бол төгс бүрэн хүч чадалтай ба заавал амлалтыг сахидаг итгэмжит Бурхан юм.

3. Үлэмж дээр нутгийг хүсэж байна/9.10.13-16/
Абархам Бурхан өгнө гэж амласан Канаан газарт орж суурьшсан боловч Исаак, Иаков тухайлбал 3-н үе дамжиж асарт амьдарсан. Харь нутгийн хүмүүс, цөлөгдсөн хүмүүс шиг амьдарсан. Тэд тухайн үед амлалтын биелэлтийг харж чадаагүй. Тэгсэн ч гэсэн тэд ариун амьдарлаар амьдарч чадсан нь үнэндээ Канаанаас үлэмж дээр газар тэнгэрийн хаанчлалд хандсан итгэл байсан учрынх юм.

Гуйлт: Эзэн минь ээ! Би амлалтын зарлигт итгэж дуулгавартай дагах амьдрал, хүч чадалтай амьдрал, ариун амьдралаар амьдрахыг хүсэж байна.
Нэг үг: “Бурханы амлалтанд итгэж амьдаръя.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.23/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.25/