Өдөр бүрийн хоол /2025.07.23/

Итгэл бол үл харагдах зүйлсийн баталгаа

Гол эшлэл 11:1

Еврей 11:1-6

“Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.”

1. Юунд итгэдэг вэ? (1-3)
Зохиогч итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал, үл харах зүйлсийн баталгаа мөн гэж тодорхойлж байна. Бид Есүсийн үхэл ба амилалтыг харж чадаагүй. Гэвч бидний дотор байгаа Бурханы хүч чадалд хандсан итгэл Есүсийн үйлс үнэн гэдгийг гэрчилж байна.
Есүсийн дахин ирэх өдөр ба тэнгэрийн хаанчлал, мөн бид гуйж байгаа зүйлүүдийн тухайд бол хараахан харж чадаагүй, ирээдүйд болох зүйл юм. Гэвч бидний дотор байгаа Бурханы амлалтад хандсан итгэлээр тэр нь биелэгдэж байгаа бодит байдал болно.
Итгэлийн обьект байдал бол найддаг зүйлс ба үл харах зүйлс юм. Нүдэнд харагдах зүйлс юм. Нүдэнд харагдах зүйлсийг итгэлийн обьективоор тооцоход хиймэл Бурханд шүтэх гэм болдог.

2. Бурханд таалагдах итгэл нь (4-6)
Итгэлээрээ Абел Кайныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөснөөр зөвтгөгдсөн. Абел нь Бурхан харагдахгүй ч чин сэтгэлээрээ Бурханд үйлчилж мөргөсөн. Итгэлээрээ Енох үхлийг үзэлгүй тэнгэр өөд аваачигдсан. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан тул гэрчлэл хүлээн авчээ. Учир нь тэр Бурхантай хамт явсан юм. (Эхлэл 5:24) Тэрээр хэцүү дэлхийд нүдэнд харагдахгүй Бурхантай хамт явснаар Бурханыг баярлуулсан. Нүдэнд харагдахгүй Бурханд итгэж, итгэлээр амьдрахад Бурханд таалагдана. Бас Бурхан заавал шагналыг өгнө.

Гуйлт: Эзэн минь ээ! Би харагдах зүйлсийг итгэлийн обьективоор тооцож байсандаа гэмшиж байна. Одооноос харагдахгүй Бурхан ба Түүний шагналд итгэж амьдарна.

Нэг үг: Итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.24/