Үүрд мөнхийн нэг тахилыг өргөсөн Есүс
Еврей 10:1-18
Гол эшлэл Еврей 10:12
“Харин Тэр үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан бөгөөд….”
1. Бидний ариутгасан Есүс /1-10/
Хууль болон тахил нь Бурханд ирэгчдийг төгс болгож чадахгүй. Харин нүглийг бодогдуулдаг юм. Бух, ямааны цусаар нүглийг зайлуулах боломжгүй. Бурханы хүссэн зүйл нь өргөл ба тахил биш байсан.
Бурхан хүнийг гэмийн асуудлыг шийдэж амийг өгөх гэсэн юм. Есүс Бурханы энэ тааллыг биелүүлэхээр дэлхийд ирсэн. Энэ тааллыг одоо тахил өргөснөөр биш түүний биелүүлсэн авралд итгэснээр ариусгалыг олж чадна.
2. Биднийг төгс болгосон Есүс /11-18/
Хуучин гэрээний тахилчид өдөр бүр өнөөх тахилыг дахин дахин өргөдөг. Гэвч гэмийн асуудлыг шийдэж чадаагүй. Харин Есүс нэг удаа тахилыг өргөсөн боловч түүнд итгэгчдийг ариун болгож мөнхөд төгс болгожээ. Яагаад тэр вэ?
• Хуучин гэрээний хууль чулуун дээр бичигдсэн бол шинэ гэрээний хууль бидний сэтгэл зүрхэнд бичигдсэн юм.
• Есүст итгэхэд Бурхан бидний нүгэл ба хууль бус явдлыг дахиж үл дурсана гэж амласан учрынх юм.
Энэ бүх ажил нь Есүс итгэгчдэд өгөх ариун Сүнсээр бий болдог.
Гуйлт: Эзэн минь ээ! Эзэний тахил бол төгс тахил гэдэгт итгэж байна. Би Эзэнд итгэснээр шинэ амьдралаар амьдрахыг хүсэж байна.
Нэг үг: “Төгс аврал ”