Төгс болгогддог Христийн цус
Еврей 9:1-15
Чухал зүйл: Еврей 9:14
“Тэгэх тусмаа мөнх сүнсээр гэмгүй өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус амьд Бурханд үйлчлүүлэхийн тулд бидний сэтгэлийг үхсэн үйлсээс цэвэрлэнэ”
1. Төгс болгож чадахгүй дугана дахь хүндэтгэл/1-10/
Анхны гэрээ нь энэ дэлхийд харъяалагдсан ариун газар ба үйлчлэлийн ёслолуудтай байжээ. Эхний асарт дэнлүүний суурь, талх тавьсан ширээ байна.
Хоёр дахь ариун газарт сан тавьдаг алтан ширээ, гэрээний хайрцаг, маннатай алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний чулуун хавтангууд байна. Бас хайрцаган дээр өршөөлийн тавцанг халхлагч алдрын хэрүбим байдаг. Ариунаас ариун газар нь Ахлах тахилч ганцаараа жилд нэг удаа ороод өөрийн ба ард түмний гэмийн төлөө амьтны цусыг цацдаг. Гэвч энэхүү дугана дахь мөргөл нь хүмүүсийн сэтгэлийг төгс болгож чадахгүй. Тэр нь зөвхөн хожим ирэх зүйлүүдийн дүрслэл төдий юм.
2. Төгс болгосон Христийн цус /11-15/
Есүс нь ирээдүйн сайн сайхны төлөө ирээд илүү агуу бөгөөд илүү төгс асарт орсон. Есүс нь ямаа болоод тугалын цусаар бус харин өөрийн цусаар мөнх золиос болж ариун газар нэг удаа нэг мөсөн оржээ. Амьтны цус нь бузарлагдсан махан биеийг цэвэр болгодог гэж тооцдог байсан. Тэгэх тусмаа мөнх сүнсээр гэмгүй өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус, амьд Бурханд үйлчлүүлэхийн тулд бидний сэтгэлийг үхсэн үйлсээс цэвэрлэнэ. Христийн цус л бидний сэтгэлийг төгс болгож чадах ба бидний бузарлагдсан сэтгэлийг үндсээр нь цэвэрлэж чадна.
Гуйлт: Эзэн минь ээ! Христийн цусаар намайг ариутгаж өгсөнд баярлаж байна. Би одоо хичээн зүтгэж амьд Бурханд үйлчилнэ.
Нэг үг: Христийн цус л биднийг төгс болгож чадна.