Өдөр бүрийн хоол /2025.07.17/

Мелхизедекийн хэргэмийг дагасан Есүс

Еврей 7:1-28
Чухал зүйл: Еврей 7:17

“Учир нь “Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагуу Мөнхийн Тахилч юм.””

1. Мелхизедекийн хэргэмийн дагуух Есүс (1-19)
Мелхизедек нь хамгийн дээд Бурханы тахилч бөгөөд зөвийн хаан буюу энх тайвны хаан юм. Тэр эцэг эхгүй, ургийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй тул Бурханы хүүтэй адил юм. Нэг үгээр тэр үүрд мөнх тахилч болсон юм. Тэр хаадыг хядсаныхаа дараа буцаж ирсэн Абрахамыг ивээж, түүний олзны аравны нэгийг авсан. Тиймээс Мелхизедек Абрахамаас агуу юм. Абрахамын удмаас гаралтай байсан Левигээс ч илүү агуу.
Есүс Аароны хэргэмийн дагуух Левинхний тахилч биш Мелхизедекийн хэргэмийн дагуух онцгой тахилч юм. Есүс махан биеийн ургийн бичигт хамаатай тушаал болох хуулийн дагуу биш амийн хүчийг дагаж үүрд мөнх Мелхизедекийн хэргэмийн дагуу тахилч болсон.

2. Мөнхөд төгс Есүс (20-28)
Есүсийн жирийн тахилчдаас онцгой чанар нь Бурханы андгайгаар тахилч болсон явдал юм. Левинхний тахилчид үхлээр үргэлж солигддог бол Есүс үүрд мөнх байна. Есүс нь мөнхөд төгс орших Бурханы Хүү болсон. Тиймээс Есүс Өөрөөрөө дамжин Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадалтай юм.

Гуйлт: Эзэн минь ээ! Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд мөнх амьд байгаа Ахлах Тахилч болсон Есүсийн тухай зааж өгсөнд баярлалаа.

Нэг үг: Үүрд мөнх Ахлах Тахилч Есүс

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.16/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.19/