Саул хаанд дахин нандинаар хандсан Давид
1Самуел 26:1-12
“Би Эзэний тосолсон хүний эсрэг гар далайхыг Эзэн хорих болтугай.(11а)
1. Гэмийн боол Саул (1-5)
Зиф хүмүүс Давидын байгаа газрыг зааж өгсөнд Саул 3000 шилмэл цэрэг авч цөл рүү явав. Тэр урьд нь Давидыг алахгүй хэмээн тангараглаж байсан боловч атаархлын сэтгэлдээ дахин автагдан улс орноо удирдах ажлаа орхиод Давидыг алахаар мөрджээ. Хүн өөрийн бурууг ухаарсан ч гэмшихгүй бол гэмийн боол болдог.
2. Бурханы үнэнийг дагасан Давид (6-12)
Давид Саулын цэргийн хуаран руу туршуул явуулсны дараа Абишаин хамт зоригтойгоор Саулын буудал руу оржээ. Бүх цэргүүд унтаж байв. Абишаи энэ байдлыг хараад “Бурхан бэлтгэж өгчээ” гээд Саулыг авах нь мөн Бурханы таалал болно гэв.(8) Гэмгүй тахилчдыг алж, ард түмний дайсан болсон хүн, улс орноо удирдалгүй зөв хүнийг алахаар улайран хөөцөлдөж байгаа Саулыг алах нь Бурханы таалалд нийцэх мэт санагдана. Мөн Давидын хувьд цөлийн зовлонтой амьдралаа орхин ялсан баатар болж, сүр жавхлантайгаар улс орны ажлыг хийх боломж гарсан. Гэвч Давид энэ мөчид ч гэсэн Бурханы тосолсон хүнийг өөрийн гараар хороохыг хүссэнгүй. Бурхан Саулыг босгосон тул буцаан буулгах эсэх нь зөвхөн Түүний эрх гэдгийг Давид хүлээн зөвшөөрч Бурханы цагийг хүлээсэн. Тэр өөрөө хаан болох гэсэн шунаг сэтгэлд автагдалгүй Бурханы үнэнийг даган амьдарсан. Ингэж тэр Бурханы эрхийн дотор үнэнээр улсыг байгуулах хүнээр бэлтгэгдсэн юм.
Гуйлт: Эзэн минь! Юуны өмнө Бурханы эрх, үнэн, тогтоосон журмыг хүндэтгэн дагадаг хүн болоход минь туслаач.
Нэг үг: Өөрийн ашгаас илүү Бурханы үнэнийг