Хаанаар босгогдсон Саул
1Самуел 10:1-27
“Эзэний сүнс чиний дээр хүчтэй бууж…”(6а)
1. Савтай тос авч Саулын толгойд цутган (1-13)
Самуел савтай тос авч толгойд нь цутгасанд Бурхан өөрийг нь өв залгамжлагч, захирагчаар босгосныг Саул ухаарсан.(1) Мөн түүнд Эзэний сүнс хүчтэй бууж, тэрээр зөгнөгч болон өөрчлөгдөж шинэ хүн болно гэдгийг хэлж өгөв.(6) Самуелийн хэлснээр Бурхан Саулд шинэ зүрх сэтгэлийг өгч урьдчилан хэлж өгсөн бүх тэмдэг бүрэн биелэгджээ. Ялангуяа Бурханы сүнс Саулд хүчтэй буусанд тэр зөнчдийн адил зөгнөж эхлэв. Урьд нь Саулыг таньдаг байсан хүмүүс түүний зөгнөхийг нь хараад гайхан “Саул ч зөнчдийн нэг гэж үү?” гэцгээв. Хүн өөрөө хичнээн их авъяас чадалтай байлаа ч агуу удирдагч болж чадахгүй. Заавал Бурханы сүнс бууж ирснээр шинэ хүн болон өөрчлөгдөх ёстой. Бурханы сүнсээр шинэ хүн болон өөрчлөгдөхөд ямар ч хүмүүсийг яаж ч байсан хүлээн зөвшөөрч, тэвчих гэх мэт удирдагч хүнд байх ёстой зан чанар ба хүч чадлыг өмсдөг юм.
2. Ачаан дотор нуугдсан Саул (14-27)
Хаанаар босгогдох сайн давуу тал Саулд олон байжээ. Тэрээр улсын ажлын талаар хамаагүй яриагүй.(16) Ард түмэн өөрийг нь хаанаар босгоход даруу сэтгэлээр өөрийгөө дорд тавьж ачаан дотор нуугджээ.(22) Бурханы сүнсээр дүүрэн тэр төлөв даруу сэтгэлээр ажлаа чимээгүй явуулж байв. Хүмүүс түүнийг шүүмжилж басамжилж байсан ч тэрээр дуугүй л байжээ.(27)
Гуйлт: Эзэн минь, Бурханы сүнсээр дүүрэн болж Бурханд хэрэглэгдэж чадах сүнсний удирдагч болоход минь надад туслаач.
Нэг үг: Зөвхөн Бурханы сүнс бууж ирвэл