Саулыг удирдагчаар босгосон Бурхан
1Самуел 9:1-27
“Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол.”(16)
1. Самуел уруу удирдагдсан Саул (1-14)
Саул бол хүний талаас гологдох дутагдах зүйлгүй, хүн байв. Гэвч тэр Бурханы зарц Самуелийн тухай сайн мэддэггүй байжээ. Түүний эцэг илжигнүүдээ алдсан тул Саул газар сайгүй явж эрж байв. Ололгүй явсаар Зуфын нутагт хүрч ирээд буцах гэж байтал зарц нь тэр хотод байгаа Бурханы хүн Самуелтэй уулзахыг зөвлөжээ. Саул хот руу очих замдаа хэсэг охидтой тааралдан зам заалгаж Самуелтэй уулзахаар болжээ.
Энэ бүх үйл явдал нь санамсаргүй тохиолдол мэт харагдаж байна. Гэхдээ үүний цаана Саулыг Израилийн удирдагчаар босгох гэсэн Бурханы эрх ба удирдлага байжээ.
2. Саулыг хүлээн зөвшөөрч буй Самуел (15-27)
Хааныг босгох гэсэн ард түмний хүсэл Самуелд таалагдахгүй байв. Гэвч Саулыг ирэхэд тэрээр тос цутган, Израилийн удирдагч болго гэсэн Бурханы тушаалыг дуулгавартай дагав. Самуел Саулыг сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч, тэргүүн суудалд суулгажээ. Бас зөвхөн хаан залгамжлах ёслолд хэрэглэдэг гуяны махаар түүнийг дайлж, шөнийн турш ярилцжээ. Хаант ёсыг таалдаггүй Самуел өөрийн сэтгэлийг даван туулж, Бурхан чухам юуг хийх гэж байна вэ? Хэнийг босгох гэж байна вэ? гэдгийг хүлээн зөвшөөрч, идэвхтэйгээр биелүүлэв. Тэр Бурханы эрхийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагасан.
Гуйлт: Эзэн минь! Миний хувийн бодолд таалагдахгүй байсан ч зөвхөн Танд л таалагдаж байвал юуг ч идэвхтэйгээр биелүүлдэг хүн болгож өгөөч!
Нэг үг: Зөвхөн Бурхан л хүсвэл