2025 Лук 13-р хичээл (03.30)

Залуу минь бос

Лук 7:11-17
Гол эшлэл 7:14

1. Есүс Найн хотод ойртон ирэх үедээ ямар хүмүүстэй тааралдсан бэ (11, 12)? Өнөөх бэлэвсэн эмэгтэйн эмгэнэлтэй байдлын тухай ярина уу? Түүнийг харсан Есүсийн сэтгэл ямар байсан ба ямар үгээр тайвшруулсан бэ (13, Еврей 4:15)?
2. Есүс үхсэн залууд юу гэж тушаасан бэ (14)? Ямар хүн үхсэн залуутай адил вэ (1 Тимот 5:6; Илчлэл 3:1б)? Есүсийн үгийн эрх мэдэл ба амийн хүч чадал хэрхэн илэрсэн бэ (15, Иохан 11:25)?Сүнсээр үхсэн энэ цаг үеийн залуусыг хэрхэн амилуулж чадах вэ (Иохан 5:24, 25)?
3. Энэ үйл явдлаар дамжуулан тэнд байсан хүмүүс Есүс ба Бурханы тухай юуг ухаарсан бэ (16, 17)? Энэ үйл явдал Есүсийг Хэн гэдгийг харуулж байна вэ?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.25/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 12-р номлол (03.23) Х. Бүүвэйбаатар хн