Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэгтүн!
Галат 6:1-10
“Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтн”
1. Ачаанаас үүрэлцэгтүн(1-5)
Хуулийн үзэлтнүүд нь бусдын алдаа дутагдлыг харвал шууд буруушаадаг. Харин Есүсийн дотор дахин төрсөн хүн нь буруу юманд эзэмдүүлсэн хүэнийг даруу сүнсэн дотор засан шинэчилдэг. Мөн өөрийгөө ч хянан тэрхүү сорилтод орохоос сэрэмжилдэг(1). Санамсаргүй гэм алдаа гаргасан хүнийг төлөв даруугаар засаж өгөх нь түүний ачааг үүрч байгаатай адил юм. Тиймээс итгэгч бид нар нь нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж, нэг нэгнийхээ гэм бурууг уучлан өршөөж, хүнд зовлонгоос нь хуваалцах хэрэгтэй. Ингэснээрээ бид “Нэг нэгнээ харлагтун” гэсэн Эзэний зарлигийг биелүүлж чадна(2). Мөн итгэгчид нь өөрийгөө том болсон хэмээн бодвол тэр хүн өөрийгөө мэхэлж байгаа хэрэг юм(3). Итгэгчид нь өөрийнхөө ачааг үүрэхээс гадна бас бусдын ачаанаас ч үүрэлцэх хэрэгтэй(4-5).
2. Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая(6-10).
Зарлигаас суралцагч хүн нь аливаа сайн бүхнээ сургагчтайгаа хуваалцах хэрэгтэй(6). Өөрт нь зарлигийг зааж өгдөг хүнийг нандигнан үйлчилвэл Бурханаас хайр ивээлийг хүртэх болно. Бурханыг дорд үзэж болохгүй. Бурханаас хайр ивээлийг хүртэх болно. Бурханыг дорж үзэж болохгүй Бурхан хэүээ ч мэхэлэгдэхгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг(7б). Махан биеийн төлөө амьдрагч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсийг даган амьдрагч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна(7-8). Тиймээс бид өөрсдийгөө мэхэлж болохгүй бөгөөд цаг нь болоход сайн үр жимийг хураана гэдэгтээ бат итгэж, сайныг үйлдэхийн төлөө хичээх хэрэгтэй(9).
Залбирал: Эзэн минь ээ! Би ах дүүсийнхээ ачааг үүрэлцдэг төлөвшсөн, хайрын хүн болохыг хүсэн гуйж байна. Мөн тарьсан зүйлийг маань л хураалгадаг Танаас эмээж, Таны хүслийг дуулгавартай даган амьдрахад туслаач.
Ганц үг: “Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц!”