Өдөр бүрийн хоол /2025.03.06/

Ариун Сүнсийг дагаж үйлдэгтүн

Галат 5:16-26

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ”(16)

  1. Махбодийн хүслийг дагаж амьдардаг хүмүүс(16-21)

Махбодийн хүсэл, Сүнсний хүсэл хоёр нь нэг нэгнийгээ эсэргүүцдэг(17). Тиймээс бидэнд Ариун Сүнсний хүслийг дагах уу, махбодийнхоо хүслийг дагах уу гэсэн хоёр замаас өөр ямар ч сонголт байхгүй. Энэ хоёроос махбодийн хүслийг илүү дагавал яваандаа Ариун Сүнсийг дагахаа больж, гэмийн үр жимсүүдийг гаргах болно. Махан биеийн үйлс нь завхайрал, бузар байдал, тачаангүй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаар, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм(19-21). Эдгээр зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй(21б).

  1. Ариун Сүнсийг дагаж амьдардаг хүмүүс(22-26)

Бид Ариун Сүнсийг дагаж амьдарвал махбодийн хүслийг дийлж чадна(16). Мөн хуулиас ч чөлөөлгөдөж чадна(18). Мэдээж Ариун Сүнсний үр жимсийг ч төрүүлж чадна. Тэгвэл Ариун Сүнсний үр жимс гэдэг нь юу вэ(22-23)? Энэ нь Бурхантай харилцах харилцаааы тухайд бол хайр ба баяр баясгалан, эвлэрэл юм. Харин бусадтай харилцах харилцааны тухайд бол тэвчээр, энэрэл, өөрийн хувьд бол сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг юм. Энэ бол хүн бүрийн хүсдэг зүйлүүд билээ. Харин Ариун Сүнсийг дагаж амьдаря гэвэл махан биеийн хүсэл ба шунаг сэтгэлээ загалмайд цовдлох хэрэгтэй(24). Өдөр бүр, цаг ямагт энэ үнэнийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Залбирал:Эзэн минь ээ! Би махбодийн хүсэл ба шунаг сэтгэлээ загалмайд цовдолж, Ариун Сүнсийг даган, сайн үр жимс төрүүлдэг хүн болохыг хүсэн гуйж байна.

Ганц үг: “Ариун Сүнсээр удирдуулагтун!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2022.03.05/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.07/