Хайраар харилцан үйлчлэгтүн
Галат 5:1-15
“Ах дүү нараа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та ар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил”(13)
1. Хайраар дамжуулан ажиллаж буй итгэл(1-6)
Христ бидний гэмийн төлөө загалмайд цовдлогдсоноор биднийг эрх чөлөөтэй болгосон билээ. Тиймээс бид Христийн ивээл дотор баттай зогсож, дахин боолчлолд орж болохгүй(1). Хэрвээ бид ямар нэг хичээл зүтгэлээр гэж зүтгэх юм уу, эсвэл ямар нэг буянтай сайн үйлс үйлдсэнээр өөрийгөө зөв болно гэж бодвол бид Христийн өгсөн хайр ивээлийг утгаггүй болгож, Христээс ч хагацах болно(4). Бид Ариун Сүнсээр удирдуулж, итгэлээр зөвт байдлын найдварыг(зөвт болсны дараа Христтэй хамт Бурханы улсад эдлэх мөнх амь) хүлээх хэрэгтэй(5). Хөвч хөндөх ёслол юм уу, албадуулсан маягаар хуулийг сахих нь ямар ч утгагүй, хоосон юм. Зөвхөн Есүс болон бусдад хандсан хайраар ажиллаж буй итгэл л чуха юм.
2. Хайраар харилцан үйлчлэгтүн(7-15).
Сайн мэдээний үнэнийг дагаж байсан Галат цуглааныхныг самууруулж байсан хуурамч багш нарыг шийтгэл авах болно гэж Паул сануулж байна(7-12). Бид эрх чөлөөг эдлэхийн тулд дуудагдсан билээ. Харин энэ эрх чөлөө нь махан биеийн хүслээ даган дуортай зүйлээ үйлддэг эрх чөлөө биш юм. мөн дэргэдэхээ үл тоомсорлож, зөвхөн өөрийн эрх ашгийг хайдаг эрх чөлөө ч биш юм. Бид энэ эрх чөлөөгөөр бие биедээ үйлчилж “Чи дэргэдэхээ өөрийн бие мэт хайрлагтун” гэсэн тушаалыг биелүүлэх хэрэгтэй. Үүнийг биелүүлдэг хүн нь бүх хуулийг сахисантай адил юм(Ром13:8).
Залбирал: Бурхан минь! Таны өгсөн нандин эрх чөлөөг өөрийн эрх ашгийн төлөө хэрэглсэндээ гэмшиж байна. Таны надад өгсөн эрх чөлөөг хайрын дотор хэрэглэхийг гуйж байна.
Ганц үг: “Эрх чөлөө нь бусдыг хайрлан үйлчилснээр үнэ цэнтэй болдог”