Өдөр бүрийн хоол /2025.03.04/

Эрх чөлөөт эмэгтэйн хүүхэд

Галат 4:21-31

“Тиймээс ах дүү нар аа, бид шивэгчнийх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхүүд билээ”(31)

1. Шивэгчний хүүхэд(21-27)
Гэмийн боолоор удаан амьдарснаас бий болсон боолын чанараасаа болж бид итгэлээр авсан эрх чөлөөгөө эдлэхээс илүү хуулийг дагах нь амархан байдаг. Гэхдээ хуулийн дотор байгч хүн нь Абрахам шивэгчин Хагартай унтсанаас төрсөн Ишмаелтай адилхан юм(Эх16:15). Ишмаел нь Абрахамын хүүхэд мөн боловч түүний эх нь шивэгчин байсан. Тиймээс тэр боолын хүүхэд учир баяр хөөргүй, үргэлж гомдлоор дүүрэн байдаг байсан. Мөн хуулийн доор байгч нь Исаакийг хавчсан Ишмаелтай адил Есүст итгэж, Есүсийн ивээл дотор амьдардаг итгэгчдэд атаархан хавчдаг. Гэвч эцэст нь өв залгамжилж чадалгүй хөөгдсөн Ишмаел шиг(30, Эхлэл 21:10-12) Бурханы улсыг залгамжил чадахгүй юм.

2. Эрх чөлөөт эмэгтэйн хүүхэд(28-31)
Гэвч Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы хүүхэд болсон итгэгчид нь Сарагаас төрсөн хүү Исаактай адилхан юм(28). Тэр нь өргөмөл хүүхэд юмуу, боол биш учраас эцгийнхээ аясыг харж амьдрахгүй. Мөн эцгээсээ шийтгэл авах вий гэсэн айдас үгүй амьдардаг. Аавын хайр дотор эрх чөлөөг дүүрэн эдэлж, хүн чанартай сайхан хүн болон төлөвшдөг. Улмаар эцэст нь Бурханы хаанчлалыг залгамжлан авах болно.

Залбирал: Бурхан минь! Би итгэлгүйгээсээ болж хуулийн хүүхэд шиг амьдарсандаа гэмшиж байна. Итгэлээр эрх чөлөөт хүүхдээр амьдрхаыг гуйж байна.
Ганц үг: “Итгэгч хүн бол эрх чөлөөт хүүхэд”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.03/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2022.03.05/