Өдөр бүрийн хоол /2025.03.03/

Төрөх зовлонг дахин эдэлж буй Паул

Галат 4:8-20

“Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэж байна”(19)

1. Юунд дахин боолчлогдохыг хүснэ вэ(8-11)?
Галат цуглааныхан урьд нь Бурханыг таньж мэдээгүй, чөтгөрийн боол хүмүүс байсан(8). Харин тэд Паулын дамжуулсан сайн мэдээнд итгэснээр Бурханы хүүхэд болсон бөгөөд Бурханд танигдав(9). Гэвч тэд дахиад дорой буурай болж, зохисгүй юмс уруугаа дахин буцаж очин боолчлогдох гэж байсан. Тэд ийм болсон шалгаан нь сайн мэдээнд итгэснийхээ дараа үргэлж Бурханы зарлигаар Есүсийг улам илүү тани мэдэх мэдлэг дотор өсөлгүй, харин нүдэнд харагдах янз бүрийн хэлбэр, ёсыг чухалчлан амьдарсан учраас юм.
2. Би төрх зовлонг эдэлнэ(12-20)
Элч Паул Галатад анх очихдоо өвчтэй байсан. Харин ийм Паулыг тэд дорд үзэлгүй Бурханы тэнгэр элч ба Христ мэт хүлээн авч, нүдний цөцгий мэт хайрлан хүндэтгэжээ(14-15). Гэвч тэд одоо хуулийн үзэлтнүүдэд мэхлэгдэн хоньчин Паулаас холдож, түүгээр зогсохгүй Христээс салах гэв. Ийм урвагчдыг хайрлан гэдэг нь маш хэцүү юм. Гэвч Паул тэднй дотор Христийн дүр төрх бий болтол төрөх зовлонг дахин эдлэх гэж байна(19). Юм заадаг, сургадаг, зөвлөдөг хүмүүс олон байдаг ч хоньдын дотор Христийн дүр сийлэгдэх хүртэл төрөх зовлонг эдэлдэг хүн нь ховор байдаг. Элч Паул бол тэдний жинхэнэ хоньчин, сүнсний Эцэг нь байв.

Залбирал:Эзэн минь! Намайг хоньдын сэтгэлд Христ дүрээ олтол тэвчээртэй тусалдаг хоньчин болгож өгөөч.

Ганц үг: “Христийн дүрийг олох хүртэл”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.01/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.04/