Бурханы хүүхдүүд
Галат 3:26-4:7
“Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба, Ааваа” гэж дууддаг”
1. Есүст итгэснээр Бурханы хүүхэд болно(3:26-29).
Есүст итгэсэн бүх хүн Бурханы хүүхэд болно(26). Мөн Есүст итгэж, Түүнтэй холбогдсон хүн нь улс үндэстэн, нийгмийн байр суурь, нас, хүйс ямар ч байсан хамаагүй бүгд Христийг өмсөх юм(27). Бүгдээрээ Христийнх буюу Абрахамын үр удам бөгөөд амлалтын ёсоор өв залгамжлах болно.
2. Бурханыг “Аав, Эцэг” гэж дуудах болно(4:1-7).
Өв залгамжлагч нь хожим бүх юмны эзэн болно. Гэсэн ч тэр нь бага балчир байхдаа бүх эрхийг зөвөөр эдэлж чадахгүй байдаг учраас Хууль гэдэг асрагч ба нярвуудын эрхэнд байдаг. Бид ч гэсэн энэ дэлхий дээр амьдрахад шаардлагатай ёс суртахуун, хууль, шүтлэг гэх мэт янз бүрийн мэдлэгт хүлэгдэн боолчлогдож байсан(3). Гэвч цаг нь болоход Бурхан Өөрийн Хүүгээ илгээж, Хуулийн доор байсан биднийг чөлөөлсөн(4-5). Түүгээр ч барахгүй бидний сэтгэлд ТүүнийХүүгийн Сүнсийг өгч, Бурханыг “Аав, Эцэг” хэмээн дуудах эрхийг өгсөн(6). Урьд нь бид Бурханы тухай бодохоор төвөгтэй санагдаж, аливаа юмыг нууж далдалдаг харилцаатай байсан. Харин одоо Бурхан биднийг Есүсээр дамжуулан Хуулиас чөлөөлөн Хүүгийн Сүнсийг өгч, Өөрийнхөө хүүхэд болгосон учраас Түүний өвөрт тэврүүлэн, алдаа буруугаа илчилж, хэцүү зүйл тохиолдвол тусламж гуйдаг хайрын харилцаатай болсон.
Залбирал: Эзэн минь! Таныг “Аав аа, Эцэг минь” хэмээн дуудах Өөрийн Хүүгийн Сүнсийг надад ч өгсөнд баярлалаа. Хуульд хүлэгддэг байсан балчир насны амьдралдаа орхиж, Хүүгийн Сүнсээр удирдуулан эрх чөлөөт хүнээр төлөвшиж амьрахыг гуйж байна.
Ганц үг: “Хүүгийн Сүнсийг надад өгсөн”