Өдөр бүрийн хоол /2025.02.28/

Амлалт ба хууль

Галат 3:15-25

“Хэрэв өв залгамждад нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж”

1. Сайн мэдээ бол Бурханы амлалт(15-18)
Бурхан хүн төрлөхтнийг аврах үйл ажиллагааг эхлэхдээ Абрахамд түүний үрээр дамжуулан бүх үндэстнүүдэд хайр ивээлийг өгнө гэж амласан(Эхлэл 12:3, 22:18). Энд “Үр” гэдэг нь Христийг зааж байна(16). Тухайлбал Бурхан Есүс Христээр дамжуулан хүн төрлөхтнийг аварна гэж амласан. Гэхдээ энэ амлалт нь хүний үйлст үндэслэн өгөгдсөн зүйлс бус, харин Бурхан Өөрөө амласан зүйл учраас бид үүнийг хүчингүй болгох юмуу, өөрчилж чадахгүй юм(15). Тэр ч байтугай Абрахамаас хойш дөрвөн зуун гучин жилийн дараа өгөгдсөн Хууль ч энэ амлалтыг үгүй болгож чадахгүй(17). Тиймээс Христэд итгэх итгэлээр аврагдана гэдэг үнэн нь үүрд мөнх хүчинтэй байх болно.
2. Хууль бол биднийг Христ уруу хандуулдаг зааварлагч(19-25)
Тэгвэл Бурхан яагаад Хуулийг өгсөн бэ? Хууль бол бидний гэмийг гэм гэж ухамсарлуулахын тулд өгөгдсөн зүйл юм(19). Өөрөөр хэлбэл Хууль нь биднийг гэмээсээ болж ял шийтгэл хүлээхээс өөр аргагүй гэдгийг зааж, мөн бидэнд аврагдах хүсэл эрмэлзлэлийг төрүүлж өгснөөр биднийг Христ уруу хандуулдаг зааварлагч юм(24). Тиймээс итгэлтэй болсны дараа Хуулийн үүрэг нь гүйцсэн бөгөөд сайн мэдээнд итгэдэг хүн бүр Хуулиас чөлөөлөгдөх юм.
Залбирал: Эзэн минь! Хууль бий болохоос өмнө Христээр дамжуулан зөвт болгогдоно гэсэн амлалтыг өгсөнд баярлалаа.
Ганц үг: “Хууль бол зааврлагч”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.02.27/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.01/