Сайн мэдээ ба Хууль
Галат 3:1-14
“Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь Модон дээр өлгөгдөгч хзн бүр хараагдсан юм гэж бичигдсэн байдаг”
1. Үйлсэд үндэсэлэсэн итгэл(1-5)
Элч Паул эхлээд Галат цуглааныхны мунхаг байдлыг зэмлэж байна. Тэд загалмайд цовдлогдсон Есүс Христэд итгэж, Ариун Сүнсийг аван, дахин төрсөн шинэ хүмүүс болсон. гэвч үүнийг умартан, хуурамч багш нар мэхлэгдэн хуулийг сахих гэж байсан(1). Энэ нь загалмайн үнэнийг доромжилж, Ариун Сүнсний үйл ажиллагааг дэми хоосон болгох гэсэн явал байв(5). Хуулийн үзэлтнүүд нь Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэх ёслолыг хийж, Хуулийг сайн дагаснаар л аврагдан гэдэг(Үйлс 15:1).Тэгвэл энэ үзлээр амьдарвал Хуулийг байнга хэрэгжүүлж чадахгүйгээсээ болж хараалын доор байх болно(10). Мөн Бурханы өмнө Хуулийг сахиснаар зөвт байдалд хүрэх хүн нэг ч байхгүй.
2. Итгэл дээр зогсогч(6-14)
Бид Ариун Сүнсийг авч, дахин төрж, шинэ хүн болсон нь Хуулийн үйлсээр биш бөгөөд харин сайн мэдээг сонсож итгэснээс болсон юм(2). Өвөг дээдэс Абрахам ч гэсэн итгэлээр л зөв гэж тооцогдсон билээ(6). Тиймээс итгэлээр амьдрагчид нь бүгд Абрахамын хүүхүүд юм(7). Тиймээс Абрахамын хүртсэн ерөөлийг ч адилхан авах болно(9). Христ загалмайд цовдлогдож, хараалыг бүх бие сэтгэлээрээ авсан нь биднийг Хулулийн хараалаас чөлөөлөх гэснийх юм(13). Мөн бидэнд итгэлээр Ариун Сүнсний амлалтыг өгөхйн тулд юм(13). Мөн бидэнд итгэлээр Ариун Сүнсний амлалтыг өгөхийн тулд юм(14).
Залбирал: Христ загаламайд цовдлогдсоноор биднийг Хуулийн хараалаас чөлөөлж, итгэгчдэд шинэ амьдралаар амьдрах хүч болох Ариун Сүнсийг өгсөнд баярлалаа.
Ганц үг: “Хуулийн хараалаас чөлөөлж өгсөн Есүс”