Өдөр бүрийн хоол /2024.10.04/

Өмнөдийн ба умардын хаад 

Даниел 11:2-27

“Хоёр хаантан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтанд хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно”. (27)

  • Зөгнөл биелэгдэв (2-4)

Хаанчлалууд хоорондоо байлдах боловч үнэндээ тэдний ард сүнслэг хүч ажиллаж байдаг (Еф 6:12). Грекийн хаан агуу Александр Персийг эзлэн авсан. Гэвч тэрээр залуугаараа нас барж хаанчлал нь таслагдан хуваагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан дөрвөн жанжинд шилжсэн. Эдгээр хаадын хоёр нь буюу Умардын (Сири) хаан Селецидс, Өмнөдийн (Египет) хаан Птоелеми нар тэдний хооронд байсан үзэсгэлэнт газар Израильтай дайтсан. Энэ бүлэгт өгүүлж буй нарийвчилсан үйл явдал нь түүхэн үйл явдалтай таардаг учир зарим эрдэмтэд үүнийг болсон үйл явдлын хойно бичигдсэн гэж таамагладаг. Гэвч Бурхан ирээдүйг урьдчилан харуулах чадвартай юм. 

  • Тогтоогдсон цагт тэдний төгсгөл ирнэ (5-27)

Дэлхийн хаанчлал оршин тогтнохын тулд худал хуурмаг, урвалт, дайралт, уур хилэн, бардамнал, зэвсэглэсэн армиар хоморголон устгах, хүчирхийлэл, дуулгаваргүй байдал, зальтай холбоо нэгдэл, сүйрүүлэлт, ичгүүргүй аашлалт зэргийг ашигладаг. Аюулгүй мэт санагдах үедээ нууц явуулга (21), дайралтаас (24) болгоомжил. Учир нь дайснууд далдуур хуйвалдаан зохиож, худал ярьдаг. Гэвч эцэст нь тэдний сүйрлийн товлосон цаг ирэх болно (27). Диавол нь дайн, тэмцэлдээн, үзэн ядалтаас үүдэлтэй хуваагдлыг үүсгэдэг. Харин Есүс хайраар амар тайван, уучлал, золиослолыг авчирдаг  

Залбирал: Эзэн минь! Энэ дэлхий дайн, өрсөлдөөн, үзэн ядалтаар дүүрэн байна. Таны хайрын дотор амар тайвныг тогтоогч байхад туслаач. Амар тайван, шударга Таны хаанчлал ирэх болтугай.          

Нэг үг: “Бурханы товлосон цаг ирнэ”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.03/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.05/