Өдөр бүрийн хоол /2024.10.03/

Сүнслэг зөрчлийн тухай үзэгдэл 

Даниел 10:1-11:1

“Тэрээр надад –Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ”. (12)

  • Сүрдмээр үзэгдэл (1-12)

Корешийн гурав дахь жилд Даниел нас өндөр болсон, цөллөгт ирэгсдийн эхний хэсэг Иерусалим уруу буцаж байсан үе. Даниел үгийг тунгаан, Бурханы өмнө өөрийгөө даруу болгон гурван долоо хоногийн турш хоолоо хязгаарлан залбирав (2, 3, 12). Түүний энэ залбиралд Бурхан ер бусын хүнээр (тэнгэр элч) сүүлийн агуу үзэгдлийн талаар (10-12 бүлэг) хариулсан. Даниел тамир тэнхээ алдан, царай нь зэвхийрсэн. 

  • Та намайг хүч тэнхээтэй болгосон (10:13-11:1)

Персийн Жонон түүнийг 21 хоногийн турш хорьсон хэмээн тэнгэр элч тайлбарлав. Даниелыг даруу сэтгэлээр Бурханаас ойлголтыг хүсэн залбирч байх үед Бурханы тэнгэр элч чөтгөрийн хүчтэй тэмцэл хийж байсан. Учир нь залбирал бол сүнслэг дайныг авч ирдэг юм. Үзэгдлээс болж Даниел шаналан зовж, тамир тэнхээгээ алдан, арайхийн амьсгалж байв. Тэгэхэд тэнгэр элч түүнд хүрч Даниел ярих тэнхээтэй болов. Тэнгэр элч дахин Даниелд хүрч “Амар амгалан чамд байг, зоригыг ав, хүчтэй байгтун” хэмээв. Тэгээд Даниелын хүч тэнхээ оров. 

Залбирал: Эзэн минь! Даруугаар ойлголт, ухаарлыг эрдэг байхад туслаач. Залбирлаар сүнслэг дайн хийхэд зоригжуулж өгөөч. 

Нэг үг: “Даруугаар Бурханыг хайж сүнслэг дайнд залбирлаар оролц”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.02/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.04/