Даниелын гэмшлийн залбирал
Даниел 9:1-27
“Ээ халаг, Эзэн минь, Аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг. Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон”. (4б-5)
- Даниелын библи судлал ба залбирал (1-19)
Цөллөгт байх хугацаандаа Даниел зөнч Иеремиагийн зөгнөлийн үгсийг судлан, Иерусалимын эзгүйрэл нь 70 жил үргэлжилнэ гэдгийг мэдсэн (Иер 25:11). Тэдний цөллөгийн хугацаа бараг дуусаж байлаа. Даниел даруу зүрх сэтгэлээр, гэмшлийн залбирлтайгаар Эзэнд хандсан. Эзэнийг тэрээр агуу, айдас төрөм Бурхан, хайрын амлалтаа сахин биелүүлдэг Нэгэн хэмээн дуудсан. Мөн өөрийн болон өөрийн ард түмний үйлдсэн гэм нүглүүдийг, буруу хийсэн, хорон муу, дуулгаваргүй, Бурханаас эргэж Түүнийг сонсоогүй зэрэг бүгдийг илчилсэн. Тэд итгэмжгүй байдлаасаа болж тараагдсан. Мосегийн хуульд бичигдсэн шийтгэл тэдний дээр байлаа. Тиймээс Даниел Өөрийн нэрийн төлөө уур хилэнгээ буцааж аваач, Таны нэрээр нэрлэгдсэн энэ газарт, хоосорсон ариун газарт Өөрийн нүүрний гэрлийг тусгаач. Энэ нь бид өөрсдөө зөвт учраас бус харин Таны агуу өршөөлийн улмаас хэмээн гэмшлийн залбирал өргөсөн.
- Эзэний хариулт (20-27)
Далан долоон хоног (70х7) гэсэн тооны утга учрын талаар эрдэмтэд санал зөрөлдөөнтэй байдаг боловч бүх зөгнөлүүд Есүсийн үхэл, амилал, дахин ирэлтийг зөгнөдөг гэдэгт санал нийлдэг.
Залбирал: Эзэн минь! Бидний гэм нүглийг уучилж, Өөрийн хүмүүсээр биднийг шинэчлээч.
Нэг үг: “Эзэн гэмшлийн залбирлыг хүлээн авдаг”