Хуц, ухна, эврийн үзэгдэл
Даниел 8:1-27
“Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө. Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж, амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно. Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловч хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно”. (25)
- Хуц, ухна ба гишгэгдсэн үнэн (1-14)
Хуц энд тэндгүй мөргөж, юу хүссэнээ хийн хүчирхэгжиж байлаа. Гэтэл баруун зүгээс гарч ирсэн ухна түүнийг гишгэчив. Дэлхийн хүчнүүд дийлэгдэшгүй юм шиг байдаг боловч ДААНА Ч түүний хүчнээс аврах хэн ч үгүй илүү хүчирхэг нэгнээр солигдож байдаг. Нэгэн жижиг эвэр Бурханы хүч ба ариун байдлын эсрэг тэмцэлдэж, Бурханы ариун газар ба үнэнийг газарт хаяв (10-12). Үл итгэгчид ийнхүү үйлддэг.
- Тайлал (15-27)
Даниелд дээрх үзэгдлийн тайлал нь мөн өгөгдсөн. Хуц нь Меде ба Персийг, ухна нь Грекийн хаанчлалыг төлөөлж байна. Урган гарсан том эвэр нь Агуу Александр бөгөөд түүний хаанчлал дөрвөн хэсэгт хуваагдсан. Жижиг эвэр буюу ичгүүргүй нууц явуулгад гарамгай нэгэн нь “Үзэсгэлэнт газар”-ыг эзэлж, Еврейчүүдийн итгэлийг утсгахыг оролдсон Антиохус IV Ефифанес юм. Тэрээр өдөр тутмын өргөлийг цуцалж, сүмийг устган, хууран мэхлэлтийг хөгжүүлнэ. Бурханы хүмүүсийг устгахыг санаархагч Антихристүүд байсаар ирсэн ба цаашид ч байх болно. Тэд тодорхой хугацаанд амжилт олох боловч эцэст нь устгагдах болно (25). Хэдийгээр үнэн газарт гишгэгдсэн ч эцсийн ялалт шүүгч Бурханд бий.
Залбирал: Эзэн минь! Энэ цаг үед үнэн газарт гишгэгдэж, хууран мэхлэлт цэцэглэн итгэгч хүмүүс айж балмагдах боловч Таны ариун шүүлтийн цаг ирж буйг болон Та аль хэдийн ялсан гэдгийг мартахгүй байхад туслаач.
Нэг үг: “Бурханы дайснууд устгагдах болно”