Үл устах хаанчлал
Даниел 7:1-28
“Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм”. (14)
- Дөрвөн араатан ба Хүний Хүү (1-14)
7-12 бүлгүүд нь Бурханаас Даниелд өгөгдсөн хаанчлалуудын төгсгөлийн тухай үзэгдэл ба зүүдний тухай юм. Энэ бүлэг дэх дөрвөн араатан нь 2-р бүлэгт өгүүлсэн дэлхийн дөрвөн хаанчлалыг төлөөлсөн агуу том баримлын үзэгдэлтэй ижил ба арслан нь Вавилоныг, баавгай нь Мед ба Персийг, ирвэс нь Грекийг, төмөр арслан нь Ромыг тус тус төлөөлж байна. Харин галын дөл шиг сэнтийтэй цас шиг цагаан хувцас өмссөн, цэвэр ноос шиг үстэй, сэнтийнээсээ галтай мөрөн урсгасан нэгэн нь Бурхан юм. Хүмүүс үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа. Шүүлт эхлэн номнууд дэлгэгдэв (9-10). Хүний Хүү үүлс хөлөглөн ирж, эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал Түүнд өгөгдөж, бүх ард түмэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол, хаанчлал үүрдийнх. Тэр бол аврагч Есүс бөгөөд Түүний хаанчлал устахгүй (Мт 24:30, 26:64, Лк 1:32-33).
- Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс (15-28)
Дөрвөн араатан нь үүрд мөнхөд оршиж үл чадах дөрвөн хаан ба хаанчлал байв. Үүрд мөнхөд оршин тогтнох хаанчлал нь Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн хаанчлал байх болно (18). Гэвч Бурханы ариун хүмүүс зуурдын ялагдлыг амсах ба (21) эртний Нэгэн ирж тэдний төлөө шүүлт явуулах болно (22, 27).
Залбирал: Эзэн минь! Дээдийн Дээд Бурхан Та болон Таны сүр жавхлан Таны ариун хүмүүсээр мөнхөд магтагдаг.
Нэг үг: “Түүний ноёрхол үүрдийнх”