Нулимс унаган хүн бүрт үйлчилсэн Паул
Үйлс 20:1-38
Гол эшлэл 20:31
1. Паул Трой хүртэл хэрхэн явсан бэ?(1-6) Паул Тройд хоньдийг хэр хичээнгүй сурган заасан бэ(7)? Паул Юутухыг яаж амьдруулсан бэ(8-12)?
2. Тройгоос Милет хүртэлх Паулын аян замын тухай ярина уу(13-15), Паул яагаад Иерусалимд очих гэсэн бэ(16)?
3. Паул хэнийг Милетд дуудуулсан бэ(17)? Паул ямар байдлаар Ефесийн чуулганд үйлчилсэн бэ(18-20)? Түүний гэрчлэлийн гол агуулга нь юу вэ(21)?
4. Ариун Сүнс Паулд юуг гэрчилсэн бэ(22,23)? Гэсэн ч Паул яагаад Иерусалим уруу явах гэж байна вэ(24)? Есүсээс авсан үүрэгт хандсан Паулын хандлагаас юу сурах вэ?
5. Паул яагаад бүх хүний цусны буруугүй гэж байна вэ(25-27)? Ахлагч нар чуулганд хэрхэн үйлчлэх хэрэгтэй ба Паулыг явсны дараа ямар асуудал үүсэх вэ(28-30)? Тэд Паулын хоньчны амьдралаас санах ёстой зүйл нь юу вэ(31)?
6. Паул итгэгчдийг эцэст нь хэнд даатгаж байна вэ(32)? Паул эд мөнгөний амьдралд ямар үлгэр жишээг харуулсан бэ(33-35)? Салах ёс гүйцэтгэж буй тэдний байдал ямар вэ(36-38)