Өдөр бүрийн хоол /2025.09.24/

Зөвийг үйлдээд зовохдоо тэвчээртэй бай

1Петр 2:11-25

“Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы тааллыг олдог.”(20б)

1. Махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэ.(11-12)
Итгэгчид нь сэтгэл сүнсний эсрэг дайсагнадаг махан биеийн хүсэл тачаалуудыг үгүйсгэх хэрэгтэй. Хэрвээ бид бодит амьдрал дээр сайныг үйлдвэл биднийг гүтгэдэг байсан үл итгэгчид эцсийн шүүлтийн өдөр Бурханыг алдаршуулах болно. Үл итгэгчид бидний үгнээс илүү үйлсийг маань ажиглан харж байдаг.

2. Эзэний төлөө өөрсдийгөө захируул. (13-17)
Итгэгчид Бурханыг л дуулгавартай дагана гээд хүний байгуулсан улс төр, нийгмийн эмх цэгц, бүтцийг эсэргүүцэх нь амархан байдаг. Гэвч итгэгчид нь Эзэний төлөө эрх мэдэлтнүүдэд захирагдах хэрэгтэй. Бид уг нь эрх чөлөөтэй хүмүүс. Гэвч энэ эрх чөлөөгөө зөв хэрэглэснээр Бурханы хүн мэт төлөв даруугаар үйлдэх хэрэгтэй. Мөн итгэгчид нь бусдыг хүндэлж, ах дүүгээ хайрлан, Бурханаас эмээж, улс орны захирагчид болон хаадыг хүндлэх хэрэгтэй.

3. Зөвийг үйлдэхдээ зовлонг тэвчигтүн.(18-25)
Бидний дээр дарга нар байвал тэдэнд захирагдах хэрэгтэй. Сайн, дөлгөөн төдийгүй шударга бус авирлагч хүнд ч захирагдах хэрэгтэй.(18) Зарим хүн тодорхой бус шалтгаанаар зовоодог ч сайныг үйлдэн, зовлонг тэвчвэл энэ нь Бурханд тааламжтай юм. Харин өөрийнхөө муу, буруугаас болж шийтгүүлэх нь ямар ч гавьяа биш.(20) Бидний Эзэн Есүс ямар ч гэм үйлдээгүй мөртлөө гэмт хэрэгтэн мэт модон дээр өлгөгдсөн. Есүс бүх л зовлонг тэвчсэн. Ингэснээр бидний гэм нүгэл уучлагдан, шарх ч эдгэрсэн. Бид ийм Есүсийг дуурайж, гүтгэгдэн зовлон амсах үедээ хүлцэн тэвчих хэрэгтэй. Муу хүмүүс шиг тэмцэлдэх бус, харин мууг сайнаар дийлэх хэрэгтэй.

Гуйлт: Эзэн минь! Буруугаар ойлгогдон зовлон амсах үедээ ч Есүс шиг хүлцэнгүй, тэвчээртэй хандаж, сайныг үйлдэхэд туслаач.

Нэг үг: “Есүсийн мөрөөр мөшгөе.”

өмнөх нийтлэл2025 оны Лук 35-р номлол (09.21) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.25/