Алтнаас ч үнэтэй итгэл
1Петр 1:1-12
“Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.”(7)
1. Тэнгэрт хадгалагдсан өв (1-5)
Элч Петр хавчлагаас болж тархсан итгэгчдэд захиа явуулахдаа тэднийг “түр суурьшигч нар” гэж хэлж байна. Бид бол энэ дэлхийд түр саатаж байгаад явах “аянчин” юм. Тиймээс бид аянчин гэдгээ байнга санан аянчин шиг амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний Эзэн Есүс Христийн Бурхан Есүс Христийн үхэл ба амилалтаар дамжуулан биднийг дахин төрүүлж, амьд найдварыг өгсөн учраас тэр юм.(3-4) Амьд найдвар нь мөнх амьтай бөгөөд жинхэнэ найдвар учраас биднийг мөнх амьдруулдаг. Харин итгэгч байсан ч гэсэн ихэнх хүмүүс энэ дэлхийн зүйлст бүх найдвараа тавьж амьдардаг. Гэвч ийм найдвар нь эцэст нь хов хоосон болох болно. Бурхан тэнгэрийн хаанчлалд бүх хүсэл найдвараа тавин, энэ дэлхийд аянчин шиг амьдарсан Абрахамаар бахархаж байсан.(Еврей 11:10) Бурхан бидэнд үнэхээр хайртай учраас мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй өвийг тэнгэрт хадгалсан.(4) Тэгвэл бид энэ дэлхийд хэрхэн амьдрах вэ?
2. Зовлонгийн утга учир (6-12)
Итгэгчдийн хувьд энэ дэлхийд амьдрах нь тийм ч амархан биш байдаг. Яагаад гэвэл үзэл бодол болон амьдралын хэв маяг, хүсэл найдвар зэрэг нь дэлхийн хүмүүстэй нийцдэггүй учраас хавчлага зовлон, хохирол гэх мэт олон зовлонтой зайлшгүй тулгарах болно. Ингэж амьдрах нь гунигтай юм шиг боловч хэзээ ч утгагүй амьдрал биш юм. Яагаад гэвэл Бурхан ийм амьдралаар дамжуулан бидний итгэлийг шалгаснаар алтнаас ч илүү үнэтэй итгэлийг өгөхийг хүсдэг учраас тэр юм. Зовлонгоор дамжуулан алт шиг цэвэр, ариун итгэлийг олсон хүн хожим Есүс ирэх үед магтаал, алдар, хүндэтгэлийг авах болно.(7) Иймээс бид зовлонгийн дунд ч бодитоор хараагүй Есүсийг хайрлан, итгэснээр баярлаж амьдрах хэрэгтэй.(8)
Гуйлт: Эзэн минь! Миний амьдралд асуудал, зовлонгууд ээлж дараалан гарсаар байна. Гэвч энэ нь миний итгэлийг цэвэрлэнэ гэдгийг ухаарлаа. Алтнаас ч илүү үнэтэй итгэлийг олж амьдрахад туслаач.
Нэг үг: “Зовлон эдлэх нь гашуун боловч түүний үр жимс нь амар тайван.”