Өдөр бүрийн хоол /2025.09.19/

Ниневег өрөвдсөн Бурхан

Иона 4:1-11

“…Би өрөвдөхгүй байх байсан юм гэж үү?“(11)

1. Эзэн минь ээ, одоо миний амийг аваач(1-4)
Бурхан Ниневе хотод гамшиг зовлон илгээсэнгүйд Иона ихэд дургүйцэн уурлав. Ниневе хотынхныг битгий гэмшээсэй гэж хүсч байтал тэд гэмшсэнээр гай зовлон ирсэнгүйд бүр ч дургүйцэн уурласан. Ийм зүйлийг үзсэнээс үхсэн минь дээр хэмээн бодож өөрийн амийг аваач гэсэн Ионагийн сэтгэлийг ойлгож болно. Иона бол жижиг явцуу үндэсний үзэлтэн юм. Тэр өөрөө аврагдаж болох ч Ниневе хотыг аварч болохгүй гэж бодсон амин хувиа хичээгч юм. Ийм өчүүхэн явцуу сэтгэлтэй бол ариун Бурханы авралын түүхэнд хэрэглэгдэж чадахгүй.

2. Би өрөвдөхгүй байсан юм гэж үү(5-11)
Иона хотын зүүн этгээдэд гаран сүүдрэвч барьж хотод юу тохиолдохыг харахаар суув. Тэр Ниневе хот сүйрэн унах дүр зургийг үзэхийг ихэд хүссэн бололтой. Энэ үед Бурхан модоор дамжуулан Ионагийн сэтгэл ямар өчүүхэн болохыг, ямар муухай амин хувиа хичээгч болохыг нь сануулж өгчээ. 10,11-р зүйлийг уншиж үзээрэй. Бурхан бол зөвхөн Израилийн Бурхан биш, бүх хүн төрөлхтний Бурхан юм. Тэр одоо ч баруун, зүүнээ ялгаж чадахгүй байгаа хүмүүсийг өрөвдөн, тэднийг гэмээ гэмшин аврагдаасай гэж хүсэж байдаг юм. Бидний эргэн тойронд ч зөв буруугаа ялгаж чадахгүй хүмүүс олон байна. Тэд бидний хувьд бузар мууг үйлдсэн учир тэдэнд дургүйцэх ч юм уу, бидэнд хамаагүй гэсэн бодлоор хайхрамжгүй хандаж болох юм. Харин Бурхан ийм хүмүүсийг ч гэсэн аврахыг хүсдэг.

Гуйлт: Бурхан минь ээ ! Би өөрийнхөө өчүүхэн явцуу, зөрүүд, хатуу  сэтгэлтэй байснаа гэмшиж байна. Ниневе хотынхон шиг хүлээн зөвшөөрөхөд хэцүү хүмүүсийг ч өрөвдөх сэтгэлийг өгөөч.

Нэг үг : “Ниневе хотынхныг ч өрөвдсөн Бурхан”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.18/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.20/