Хоёр нүүртнүүдийг зэмлэсэн Есүс
Матай 23-р бүлэг
Гол эшлэл: 23: 26
1. Шавь нар яагаад хуулийн багш нар ба фарисайчуудын үйлдлийг дуурайж болохгүй вэ (1-7)? Шавь нар яагаад багш, эцэг, зааварлагч гэх мэтээр дуудуулж болохгүй вэ (8-10)? Харин агуу болох гэвэл яах хэрэгтэй вэ (11, 12)?
2. Хуулийн багш нар ба фарисайчууд хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хэрхэн хааж байсан бэ (13, 14)? Тэд хичээнгүйлэн олсон шинэ итгэлтэнг ямар хүн болгодог вэ (15)? Тэдний тангаргийн тухай сургаал аль талаараа мунхаг вэ (16-22)?
3. Тэд хуулийг чанд сахидаг мөртлөө юуг орхигдуулж (23, 24)? гадна талаа цэвэрлэдэг ч дотор сэтгэлээ юугаар дүүргэдэг байсан бэ (25, 26)? Тэд гаднаа сайхан харагддаг хэдий ч дотор нь юугаар дүүрэн байсан бэ (27, 28)?
4. Тэд аль талаас хорон муу өвөг эцгүүдтэйгээ адилхан бэ (29-34)? Эцэст нь тэд ямар ял шийтгэл хүртэх вэ (35, 36)? Йерусалимд хандсан Есүсийн сэтгэл ямар байна вэ (37, 38)?