Ерөөлтэй хүн
Дуулал 1:1-6
Гол эшлэл 1:2
- Ямар хүн ерөөлтэй хүн бэ(1)? “Буруу хүний зөвлөгөөгөөр явах”, “Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсох”, “Басамжлагчдын суудалд суух” нь яахыг хэлж байна вэ? Ерөөлтэй еэ! гэсэн нь ямар утгатай вэ(Гэтлэл 20:6)?
- Ямар хүн Бурханаас ирэх ерөөл авах вэ(2)? Эзэний хуулийг бахдах нь мөн өдөр шөнөгүй бясалгах нь яахыг хэлж байна вэ(Дуулал 119:147,148)?
- Эзэний хуулийг бахдан бясалгадаг хүн нь юутай адил вэ(3а)? Урсгал усны дэргэд тарьсан мод ямар онцлогтой вэ(3б)? “Аливаа үйл нь түүнд амжилт авчирна” гэдэг нь ямар утгатай вэ(Эхлэл 39:3, Дуулал 23:2, Ром 8:28)?
- Буруу хүмүүс юутай адил вэ(4)? Энэ мэт хүмүүс нь эцэст нь юу болох вэ(5,6б, Матай 13:30, 25:30,32,33)? Зөвт хүнийг Бурхан яах вэ(6а)? Энд мэддэг гэсэн нь ямар утгатай вэ?