2023 оны Матай 38-р хичээл (11.19)

Дудран унасан Хаан Есүс

Матай 21:1-11
Гол эшлэл 21:5
1. Иерусалим ойртоход Есүс шавь нартаа юуг тушаасан бэ (1-3)? “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэсэн үгээр дамжуулан Есүс Өөрийгөө хэн гэдгийг илчилсэн бэ (Иох 1:3, Кол 1:16)? Итгэлийн амьдралд Есүсийг бүх юмсын Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөх нь хэр чухал вэ(Иов 1:21, Ром 6:13 )?
2. Энэ үйл явдал ямар эш үзүүлэгийн биелэл болсон бэ(4 ,5, Зех 9:9)? Есүс дудран унаж, Иерусалимд орсноор Өөрийгөө ямар хаан гэдгийг харуулсан бэ?
3. Есүсийг Иерусалимд орох ажилд шавь нар хэрхэн бэлтгэсэн бэ(6,7)? Үй олон хүн Есүсийг хэрхэн угтан авч, юу гэж магтсан бэ (8-9)? “Хосанна, Эзэний нэрээр Ирэгч” гэсэн нь ямар утгатай вэ? Есүс хүмүүст ямар хаанаар ирсэн ба Түүнийг зүрх ба амьдралын төвд хаан болгох нь хэр чухал вэ?
4. Есүс Иерусалимд ороход хотынхон бүгд юу болсон бэ(10, 11, Исаиа 2:3, Лук 24:47)?

өмнөх нийтлэл2023 оны Матай 37-р номлол (11.12) Н. Ариунболд хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.14/