Бурханыг дуурайгчид бологтун!
Ефес 5:1-14
“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай”
Итгэгч хүн бол Бурханы агуу их хайрыг авсан Түүний хүүхэд юм. Тиймээс итгэгчид Бурханыг дуурайдаг амьдралаар амьдрах хэрэгтэй.
1. Хайр дотор яв! (1-2)
Бурхан бол хайр билээ(1Иохан 4:16). Бурханыг дуурайгч хүн хайр дотор явдаг. Энэ хайрыг Есүс харуулж өгсөн. Есүс биднийг хайрлахдаа Өөрийн амь насыг загалмайд золиослсон(2). Тэр бидний төлөө золиослолын өргөл болсноор биднийг гэмийн шийтгэлээс аварсан. Хайр бол золиослол юм. Мөн жинхэнэ хайр бол нэг хүнийг гэмээс аврахын төлөө тусалдаг. Бурханыг дуурайдаг итгэгч хүн ийм золиослолын хайр, ариун хайраар бусдыг хайрладаг.
2. Гэрлийн хүүхэд мэт явагтун!(3-14)
Итгэгчид бол гэрэл болсон Бурханы хүүхдүүд юм. Тиймээс садар самуун болоод бүх бузар муухай шунахайрлыг орхиж, гэрлийн хүүхэд шиг амьдрах хэрэгтэй(3). Садар самуун үгс болон элдэв тоглоом тохуу нь гэрлийн хүүхдүүдэд зохимжгүй бөгөөд эдгээрийг ярьж үйлдэгч хүн Бурханы хаанчлалд ямар ч өв байхгүй юм(5). Мөн итгэгч хүн нь харанхуй хүүхэдтэй нөхөрлөж болохгүй бөгөөд гагцхүү гэрлийн хүүхэд мэт сайн ба зөв, бас үнэнээр амьдрах ёстой. Мөн Эзэнд тааламжтай зүйлийг үйлдэхийг сурах хэрэгтэй(10). Эзэний зарлигаар гэм нүглийг зэмлэн, нууцаар үйлдэж буй ичгүүртэй явдлаа илчлэн гэрэлд гарч ирэх хэрэгтэй. Хэрвээ унтаж байгаа бол нойрноосоо сэрж, босож амьдрах хэрэгтэй.
Залбирарл: Эзэн минь ээ! Би Бурханы хайраас суралцахад туслаач. Намайг Та харанхуйн зүйлсийг үйлдэх бүрт минь зэмлэж, гэрлээр удирдаж өгөөч.
Ганц үг: “Хайр ба гэрлийн хүүхэд”